Хэлэлцүүлэгийн сэдэв
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журамд санал авч байна

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, журам”-ын төслийг боловсруулж, Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор батлуулсан.
Уг журмаар орон сууц зайлшгүй хэрэгцээтэй иргэдийн бүртгэл, сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах, төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэн, айл өрхийг төрийн өмчийн орон сууцанд түр суурьшуулах, өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй хөлслүүлэх, түүнчлэн төрийн өмчийн орон сууцыг хүлээлгэн өгөх, хүлээн авахтай холбогдсон харилцааг зохицуулсан хэдий ч хэрэгжүүлэх явцад орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогын түвшин, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны санхүүжилтийн хэлбэрийг бий болгох, төрийн болон орон нутгийн өмчийн орон сууцыг ашиглах боломжийг өргөжүүлэх, зорилтот бүлгийн иргэдийн төрийн үйлчилгээнд тэгш хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага бий болж байна.
Иймд Засгийн газрын 2026 оны 81 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан олон нийтийн саналыг авч байна.

Та журмын төсөл болон холбогдох материалтай доорх линк дээр дарж дэлгэрэнгүй танилцана уу.

Танилцуулга

Журмын төсөл

Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Та саналаа 2026 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор goyosaikhan@mudch.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Нийт 310 хэлэлцүүлэг байна
2026-11-14
Метр квадрат үнэ бууруулах
2026-11-14
2026-11-13
1.Байрны нийт үнийн дүнг бууруулах 2. Байршил дуртай газар аа авмаар байна 3. Түрээсийн мөнгийг нийт үнийн дүнгээс хасах 4 Эмзэг бүоэг болон АХМАД настангуудыг оруулөх 5. Урьдчилгаа 30% дүнг бууруулах
2026-11-13
Шуналтай төр
2026-11-13
Шуналтай төр
2026-11-13
6hvvhedtei ydaj tureesiinhen bairand ormoor l bn
2026-11-13
Хөгжлийн бэрхшээлтэй хүн байна Нөхрийн нэр дээрх байранд амьдарч байсан боловч салаад 8 жил болж байна Гэр оронгүй дүүгийнхээ байдаг Хаягаа шилжүүлж чадахгүй өдий хүрлээ Байртай болгож өгөөч гуйя Айлаар явмаар байгааг минь харж үзээч
2026-11-13
Урьдчилгаа төлбөрыг бууруулах
2026-11-13
Сайн байна уу.ганцхан гэр хороолол биш хашаа ч үгүй ах дүүгийндээ амьдарч байгаа хүмүүсээ бас шалгаруулалтаа оруулж өгнө үү.
2026-11-13
Үнэ өндөр байна зээлгүй хүмүүс гэж монголд алга зээлтэй гээд хасаад байвал авах хүн олдохгүй Ард иргэдийнхээ амьдралтай уялдуулж үнэ хөлсөө гаргадгүй юмуу
2026-11-13
үнэ буулгах хэрэгтэй ард иргэд ѓинь яадуу байна орох өргүй зээлгүй хүн байхгүй байна.
2026-11-13
Метр квадрат үнэ бууруулах
2026-11-13
1мкв-н үнээ хасаачээ. Түрээсийн үнэ чинь ч бас өндөр байна
2026-11-13
Өмчлөхөөр түрээслэх журамын урьдчилгаа төлбөрийг 5 жилийн хугацаандаа жил болгон нэг буюу 2 удаа бөөнөөр төлөх. Сар бүр заавал түрээсийн төлбөр дээр нэмж төлнө гэхгүй арай уян хатан байвал зүгээр байна. Тэтгэврийн хүмүүс сар бүр түрээс+урьдчилгааний мөнгө төлөөд амьдрах боломжийг харж үзэх хэрэгтэй болов уу.
2026-11-13
МК үнийг буулгах, залуу гэр бүлийг дэмжих
2026-11-13
Хувийн хашаа байшинтай байсан ч байранд амьдрах хүсэлтэй байгааг харгалзан үзэж шалгуураа гаргамаар бна.
2026-11-13
Байранд орох хүсэлтэй бна өрх толгойлсон эмэгтэй
2026-11-13
Ил тод санал авч айлаа сонгох
2026-11-13
мк үнэ багасгах шалгуур нээлттэй ио тод бөйх
2026-11-13
Дундаж амьдралтай хүмүүсийн авч байгаа цалинтай нь уялдуулж сарын төлбөрийг тооцох хэрэгтэй.Байрны төлбөрөөс гадна бид чинь авсан цалингаа амьжиргаандаа бас зарцуулна шүү дээ.Жаахан хөрсөн дээр л тооцоолол гаргах хэрэгтэй л дээ.
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7