Хэлэлцүүлэгийн сэдэв
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журамд санал авч байна

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, журам”-ын төслийг боловсруулж, Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор батлуулсан.
Уг журмаар орон сууц зайлшгүй хэрэгцээтэй иргэдийн бүртгэл, сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах, төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэн, айл өрхийг төрийн өмчийн орон сууцанд түр суурьшуулах, өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй хөлслүүлэх, түүнчлэн төрийн өмчийн орон сууцыг хүлээлгэн өгөх, хүлээн авахтай холбогдсон харилцааг зохицуулсан хэдий ч хэрэгжүүлэх явцад орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогын түвшин, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны санхүүжилтийн хэлбэрийг бий болгох, төрийн болон орон нутгийн өмчийн орон сууцыг ашиглах боломжийг өргөжүүлэх, зорилтот бүлгийн иргэдийн төрийн үйлчилгээнд тэгш хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага бий болж байна.
Иймд Засгийн газрын 2026 оны 81 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан олон нийтийн саналыг авч байна.

Та журмын төсөл болон холбогдох материалтай доорх линк дээр дарж дэлгэрэнгүй танилцана уу.

Танилцуулга

Журмын төсөл

Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Та саналаа 2026 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор goyosaikhan@mudch.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Нийт 310 хэлэлцүүлэг байна
2026-11-16
Түрээслээд өмчлөх биш төр бага дунд орлоготой иргэдээ дэмжээд яагаад бага урьдчилгаа төлсөн иргэдийг шууд зээлд хамруулж болохгүй гэж.
2026-11-16
Ашиглалтад орсон ямар ч байраас журмын дагуу олгодог баймаар байна
2026-11-16
hotod olon jil amidarch bgaach ooriin gsn oron bairgvi hvmvvstee ilvv chigleh heregtei shdee m2 vnee bas bodoltsoj vzmeer bn
2026-11-16
Өөрийн нэр дээрээ газар хашаагүй олон жил түрээсээр явж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүн юмуу хүүхэдтэй айлд хамгийн түрүүнд анхаарч боломж олгоосой гэж хүсч байна байнга түрээсэнд өгдөг мөнгөөрөө өөрийн гэсэн гэр оронтой болвол сайн байна өвөл зунгүй түрээс төлдөг хүмүүс үнэхээр хичээнэ шүүдээ
2026-11-15
M2ны үнэ өндөр, сард төлөх мөнгө нь өндөр бна. Яг зорилтод бүлгийн хүмүүсд чиглэж бна уу. Шалгуур өндөр юм.
2026-11-15
2026-11-15
Зорилтот бүлэгтээ тохирсон үнэ байх хэрэгтэй.
2026-11-15
Хби тэй ажил хииж бга түр оршин суугаах хүнииг баиранд хамруулах
2026-11-15
2026-11-15
Олон жил түрээсийн байраар явсан хүн байна түрээслээд өмчлөх Солонго 1 2 байханл орох цахим бүртгэл хэзээ цахим нээгдэх вэ
2026-11-15
2026-11-15
М2 үнээ буулгаад өгөөч бас сар төлөх түрээс өндөр бна
2026-11-15
Түрээсэнд өгөх мөнгөнии 50хувийг ч юмуу тодорхой хувийг нь 5 жилийн дараа урьдчилгаанд оруулж тооцож өгмөөр юмаа
2026-11-15
Төрийн үйлчилгээнд ажиллаж буй залууст түрээсээр өмчлөх зээл олгох хэрэгтэй.
2026-11-15
Түрээсийн байранд байгаа хүмүүсээ нэн тшрүүнд оруулах
2026-11-15
Урьдчилгаагаа бууруул залуу гэр бүлээ дэмжих хэрэгтэй
2026-11-15
Bankaar shiidne gej baihguie banknd ajildg huni uudnees heliy
2026-11-15
2026-11-15
Ахмад настаны ангилалд цэрэг цагдаагаас тэтгэвэрт орсон хүмүүсээ нэмж оруулаарай тэт чинь 40 настайдаа гарлад юм даа
2026-11-15
монгол банкны мэдээллийн санд муу зээлийн талаар мэдээлэл ашиглахгүй "бүрэн оноо"-г ашиглаж байгаа гэх боловч банкууд Монгол банкны мэдээллийн санд өнөөдрийг хүртэл муу зээлийн мэдээллийг оруулж, ашиглаж байгаа. Иймд муу зээлийн үлдэгдэлгүй боловч муу зээлийн түүхтэй хувь хүмүүсийг орон сууцтай болгоход анхаарч "Муу зээлийн үлдэгдэдлгүй байх" гэсэн зарчмийг оруулмаар байна.
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5