Хэлэлцүүлэгийн сэдэв
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журамд санал авч байна

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, журам”-ын төслийг боловсруулж, Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор батлуулсан.
Уг журмаар орон сууц зайлшгүй хэрэгцээтэй иргэдийн бүртгэл, сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах, төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэн, айл өрхийг төрийн өмчийн орон сууцанд түр суурьшуулах, өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй хөлслүүлэх, түүнчлэн төрийн өмчийн орон сууцыг хүлээлгэн өгөх, хүлээн авахтай холбогдсон харилцааг зохицуулсан хэдий ч хэрэгжүүлэх явцад орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогын түвшин, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны санхүүжилтийн хэлбэрийг бий болгох, төрийн болон орон нутгийн өмчийн орон сууцыг ашиглах боломжийг өргөжүүлэх, зорилтот бүлгийн иргэдийн төрийн үйлчилгээнд тэгш хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага бий болж байна.
Иймд Засгийн газрын 2026 оны 81 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан олон нийтийн саналыг авч байна.

Та журмын төсөл болон холбогдох материалтай доорх линк дээр дарж дэлгэрэнгүй танилцана уу.

Танилцуулга

Журмын төсөл

Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Та саналаа 2026 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор goyosaikhan@mudch.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Нийт 310 хэлэлцүүлэг байна
2026-11-13
Эцэг эхтэйгээ хамт хүүхэд байхаасаа амьдарч байсан байрны ордероос заавал нэр хасуулж байхаар том боллоо одоо тусдаа гарах гэж бгаа нь ойлгомжтой байтал байр нь мэдээж ээж аавынх нь тиймээс ажил явдал болголгүй очерт оруулмаар юм шигээ.
2026-11-13
Сонгон шалгаруулалтаа шударгаар явуулах хэхэгтэй. Нийслэлд хичнээн жил амьдарсан улсад хэдэн жил ажилсан хичнээн татвар төлсөн гээд сонгон шалгаруулалтаа тодорхой нээлттэй болгох хэрэгтэй
2026-11-13
Sar tolbor orh orlogod niitsvvleh bs ih vnetei bn bairand ormoor bn
2026-11-13
2026-11-13
Сайн байна уу. Өөрийн хашаа байшин, орон сууцгүй хажуу өрөө олон жил түрээслэж амьдарч байгаа хүмүүсийг анхаараарай. Урьдчилгаа төлбөрийн хувийг багасгах хэрэгтэй.
2026-11-13
Сайн байна уу энэ өдрийн мэнд хүргэе. Өргүй хүн байхгүй бүгд өрийн сүлжээнд амьдарч байна. иймд урьдчилгаа төлбөргүй хугацааг урт болгох, квадрат метрын үнэ өндөр байна харгалзах дахин нягталж багасгах, иргэдэд дарамт болохоор байна.
2026-11-13
М ² ын үнийг 3сая ₮ болгож бууруулах.
2026-11-13
1.Орон сууцныхаа өртгийг жаахан багасгаж өгмөөр бна
2026-11-13
Bairnii m2 uniig buuruulah tureesin mungiig uridchilga tulburt oruulj tootsoh banki shaardlagig zoriltot buleg bagtaj chadahgui uunige ergej harah
2026-11-13
Байрны 1 мкв-ын үнэ өндөр, ахмад настнуудад түрээслээд өмчлөх шаардлага нь өндөр байна.
2026-11-13
Өр орлогын харьцаагаа өндөр. Настанд. Хамтран. Орох. Хүүхдийн. Төлбөрийн. Чадварыг. Харж болно ш дээ. Арай хөнгөлөлттэй нөхцөл тавиач ээ
2026-11-13
Одоо байгаа хаяг. Гэр хороололд. Бх ёстой гэсэн заалтаа өөрчлөөч хүргэн. Охиныдоо хамт амьдарч. Байна тусдаа. Гармаар. Бна. Ш дээ
2026-11-13
1. Байрны 1 м2 үнэлгээг бууруулах 2. Журмын 2.1 заасан түр оршин суугчийг хамруулах заалтыг хэвээр байлгах
2026-11-13
М.кв бууруулах, банкаар дамжуулахаар зорилтот бүлэг орж чадахгүй шд
2026-11-13
Буцалтгүй тусламж авчихаад өөрсдийн мөнгөөр барьсан юм шиг үнэ ханштай байгаа нь юу вэ? Шударга бай. Үнэ бууруул, сонгон шалгаруулах шалгууруудаа эргэн хар
2026-11-13
Буцалтгүй тусламж авчихаад өөрсдийн мөнгөөр барьсан юм шиг үнэ ханштай байгаа нь юу вэ? Шударга бай. Үнэ бууруул, сонгон шалгаруулах шалгууруудаа эргэн хар
2026-11-13
Мк² үнийг бууруулах болон орон нутагт байх хөгжлийн бэрхшээлтэй группт байдаг хүмүүст боломж олгохыг хүсэж байна.
2026-11-13
орон нутагт харъяатай ч хотод ажиллаж амьдардаг залуу гэр бүлүүд байдаг. хотод түр оршин суухаар байдагч үндсэн шилжиж ирэх хаяггүй байр аваад хотдоо амьдрах залуучууд байдаг түрээслээд өмчлөх байранд хамрагдах зохьцуулалт байвал зүгээр
2026-11-13
M2 үнэ багасгах , түрээсийн төлбөрийг урьдчилгаа төлбөрт оруулж тооцох
2026-11-12
M2 үнэ багасгах , түрээсийн төлбөрийг урьдчилгаа төлбөрт оруулж тооцох
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8