Хэлэлцүүлэгийн сэдэв
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журамд санал авч байна

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, журам”-ын төслийг боловсруулж, Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор батлуулсан.
Уг журмаар орон сууц зайлшгүй хэрэгцээтэй иргэдийн бүртгэл, сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах, төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэн, айл өрхийг төрийн өмчийн орон сууцанд түр суурьшуулах, өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй хөлслүүлэх, түүнчлэн төрийн өмчийн орон сууцыг хүлээлгэн өгөх, хүлээн авахтай холбогдсон харилцааг зохицуулсан хэдий ч хэрэгжүүлэх явцад орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогын түвшин, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны санхүүжилтийн хэлбэрийг бий болгох, төрийн болон орон нутгийн өмчийн орон сууцыг ашиглах боломжийг өргөжүүлэх, зорилтот бүлгийн иргэдийн төрийн үйлчилгээнд тэгш хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага бий болж байна.
Иймд Засгийн газрын 2026 оны 81 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан олон нийтийн саналыг авч байна.

Та журмын төсөл болон холбогдох материалтай доорх линк дээр дарж дэлгэрэнгүй танилцана уу.

Танилцуулга

Журмын төсөл

Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Та саналаа 2026 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор goyosaikhan@mudch.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Нийт 310 хэлэлцүүлэг байна
2026-11-12
M2 үнэ багасгах , түрээсийн төлбөрийг урьдчилгаа төлбөрт оруулж тооцох
2026-11-12
Oron suutsnii une buuruulah,tureesiin tolbor bairnii uned tootsogdoh,tolboriin nohtsoliig oorchloh
2026-11-12
Олон нийтэд ил тод сонгон шалгаруулалт явуулах, өр орлогын харьцааг болиулах
2026-11-12
Үнэтэй байна.
2026-11-12
Түрээсийн төлбөрийг бууруулах эсвэл. Түрээсийн төлбөрийг урьдчилгаанд тооцох.
2026-11-12
Түрээсийн төлбөрийг бууруулах эсвэл. Түрээсийн төлбөрийг урьдчилгаанд тооцох.
2026-11-12
үндсэн зээлнээс түрээсийн төлбөрийг давхар хасаж явах
2026-11-12
Өр орлогын харьцаа 60% байх
2026-11-12
Өр орлогын харьцаа 60% байх
2026-11-12
мкв Үнийг буруулах
2026-11-12
1. Хувь лизингтэй болох 2. Сарын түрээсийг хэт өндөр биш төлөх боломжийн дүнтэй байлгах
2026-11-12
өрхийн үр орлогын харьцааг харах шаардлагагүй
2026-11-12
өрхийн үр орлогын харьцааг харах шаардлагагүй
2026-11-12
Энэ их зөв бодлого байна
2026-11-12
Manaih am bul 8ula 6huuhedtei uneheer haluun dulaan bairtai bolmoor bnaa
2026-11-12
1. Үр хүүхдийнхээ байранд нэр нь явдаг хаягтай ч өөр газар амьдарч байгаа хүмүүсийг хүүхдийнх нь байранд хамаатуулахгүй орон сууцгүй гэдгийг нь ялгаж салгаж авч үзэх хэрэгтэй. 2.Өрхийн орлогод нь тохируулж түрээсийн төлбөрийг ногдуулах
2026-11-12
Өөрийн өмчлөлийн орон сууцгүй иргэдэд заавал нас заамааргүй байна. Шалгаруулалтыг ил тод явуулах, Хнөдлөнгийн Аудитийн байгууллагаар шалгаруулалтыг ил тод хянуулах, Олон жил түрээсийн байранд амьдарч байна. Урьдчилгаанд өгөх мөнгөө түрээсэнд өгсөөр байтал нас дууслаа.
2026-11-12
Бүх насаараа түрээсийн байраар явлаа дансны хуулгаар нотольё оо
2026-11-12
Бүх насаараа түрээсийн байраар явлаа дансны хуулгаар нотольё оо
2026-11-12
Зорилтот бүлгиын иргэдийг орон сууцжуулахын тулд онцгой нөхцөл шаардлагатай. 1. Мкв үнэ 3 сая хүртэл бууруулах2. Түрээсийн төлбөрийг байрны нийт үнэд багтаан тооцох 3. орон сууц огт авч байгаагүй байх гэдэг гол шалгуур байх нь маш зөв 4. Хүүхэдгүй, нэг л хүүхэдтэй ахмадууд/65 дээш насны/ орон сууц худалдан авах боломж бага байгааг ямар нэг хэлбэрээр журамд оруулах
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9