Бүх мэдээ
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
2017 / 05 / 05
1. Барилга, хот байгуулалтын яам нь Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуулийн 4 дүгээр хавсралт дахь 54 дугаартай “Нийслэл, аймгийн төвийн орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ /нийслэл, 21 аймаг/” төсөл, арга хэмжээний хүрээнд хийгдэх “/“Налайх барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажил /УЛААНБААТАР/”-ыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Г.Мөнхбаяр тэргүүтэй барилгын салбарынхны БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал эхэллээ
2017 / 04 / 11
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр тэргүүтэй барилгын салбарын төлөөлөл БНХАУ-ын Орон сууц, хот, хөдөөгийн хөгжлийн яамны сайд Чэнь Жэн Гаогийн урилгаар 2017 оны дөрөвдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр БНХАУ-ын Орон сууц, хот, хөдөөгийн хөгжлийн яамны сайд Чэнь Жэн Гао Монголын талын төлөөлөгчдийг яаман дээрээ хүлээн авч уулзлаа.
“ХОТ, СУУРИН ГАЗРЫГ ДАХИН ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
2017 / 04 / 04
Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг баталж, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох, төсөл хэрэгжүүлэх талбайг нөхөх олговортойгоор улсын мэдэлд авах, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн хууль ёсны эрхийг хамгаалахын зэрэгцээ шаардлагатай тохиолдолд эдгээр эрхийг хуульд заасан үндэслэлээр хязгаарлах эрх зүйн орчин бүрдсэн.
Шинэ мэдээ
Их уншсан