Тендерийн урилга БХБЯ-А-2017/003

Огноо : 2017.05.04

Тендер шалгаруулалтын нэр: Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны ус, дулаан хангамжийн шугамын шинэчлэлтийн ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх

Тендер шалгаруулалтын дугаар: БХБЯ-А-2017/003

     Барилга хот байгуулалтын яам эрх бүхий тендерт оролцогчдоос Хэнтий аймгийн Батноров сумын “Бэрх тосгоны ус, дулаан хангамжийн шугамын шинэчлэлтийн зураг төсөл, барилга угсралтын ажил”-ыг Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр гүйцэтгэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000 (нэг зуун мянга) төгрөгөөр худалдан авч болох ба төлбөрийг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн сан банк дахь 100900029001 тоот дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт 6.5 сая (зургаан сая таван зуун мянга) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерт оролцогч нь санхүүгийн чадавхийн болон техникийн чадавхийн дараахь шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  1. Сүүлийн 3 жилийн (2014, 2015, 2016 онуудсанхүүгийн тайлан ирүүлэх бөгөөд тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай.
  2. Байгууламжийн зураг төсөл боловсруулах, барих түүний тоног төхөөрөмж хүргэх, суурилуулах ажлын нийт мөнгөн дүнгийн дундаж үзүүлэлтийг тооцох жилийн тоо сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онууд бөгөөд ажлын гүйцэтгэлийн нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь 140.0 сая  (нэг зуун дөчин сая) төгрөгөөс багагүй байна.
  3. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: 110.0 сая (нэг зуун арван сая) төгрөгөөс багагүй байх.
  4. Ижил төстэй ажлыг  ядаж нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онууд байна.
  5. Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах 1.3.1, 1.3.2, 1.2.6 болон барилга угсралтын ажил гүйцэтгэх 2.2.4 тусгай зөвшөөрөлүүдтэй байна.

Тендерийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер оролцох эрхгүй.

     Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай 3,

Барилга, хот байгуулалтын яамны 3 дугаар давхар, 319Б өрөө, Д.Мөнхбаатар,

Харилцах утас: 263188, 261426


Шинэ мэдээ
Их уншсан