“УЛААНБААТАР ХОТЫН УС ХАНГАМЖИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ГАРАХ ЗӨВЛӨМЖ
- Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр:
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчлэн боловсруулах;
- Төрөөс нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж, батлуулах,
- Ус хангамжийн норм дүрэм, стандартыг өөрийн орны онцлогт тохируулан, олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, шинээр боловсруулах.
2. Найдвартай, стандартын шаардлагад нийцсэн ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр:
- Гадаргын усыг хуримтлуулах замаар хүн амын ус хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд гадаргын усыг ашиглах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх,
- Усны нөөц, эх үүсвэрийг хамгаалж, эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийг тогтоох, хомсдолоос сэргийлэх,
- Усны хэрэглээг бүрэн тоолууржуулж, усыг хэмнэлттэй зарцуулах хэвшлийг бий болгох,
- Шинэ техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр
- Инженерийн хангамжийн шугам сүлжээг хонгилын системээр төлөвлөж барих,
- Ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний насжилтийг уртасгах, шинэчлэх, засварлах ажилд шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх,
- Шинээр төлөвлөж байгаа орон сууцны хорооллын унд-ахуйн хэрэглээний цэвэр усыг тусад нь төлөвлөх, гарсан бохир усыг цэвэршүүлэн ариутгах татуургын систем, ногоон байгууламжийн усалгаанд ашиглах боломжит технологийг судлан, нэвтрүүлэх.
- Салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, гадаад, дотоодод мэргэшүүлэх, орон нутагт мэргэжилтэй боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцлөөр хангах.
2017 ОНЫ 03 ДУГААР САРЫН 20
УЛААНБААТАР ХОТ
Сэтгэгдэл байхгүй байна
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.