Бүх мэдээ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2019 / 08 / 16
Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ), Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-тэй хамтран хэрэгжүүлж буй “Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төслийн нэгж нь Барилгын эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр мэдлэг олгох, чадавх бэхжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг зөвлөхийн дэлгэрэнгүй жагсаалтад мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Дэлгэрэнгүй жагсаалтад доорх материалуудыг ирүүлсэн хуулийн этгээдүүдээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16-р зүйлийн шаардлагыг хангасан этгээдүүдийг зөвлөхийн хураангуй жагсаалтад оруулна.
БАРИЛГЫН МЭДЭЭЛЭЛ НЭВТРҮҮЛЭГ ШИНЭ ДУГААР
БАРИЛГЫН МЭДЭЭЛЭЛ НЭВТРҮҮЛЭГ ШИНЭ ДУГААР
2019 / 07 / 18
Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх, иргэдээ хямд үнэтэй орон сууцаар хангахын тулд төрөөс баримталж буй бодлого *Амины орон сууцанд ипотекийн зээл олгоход тавигдах шаардлага, *Эрчим хүчинд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй дулаан алдагдалгүй, хямд үнэтэй орон сууц барьж байгуулж буй "Байшин үйлдвэрлэх комбинат -1" үйлдвэр *Баянзүрх дүүргийн 19-р бороонд 5 айлын газрыг чөлөөлөн 20 айлын орон сууц барьж буй "Цайз эко хотхон" төсөл зэрэг мэдээллүүд багтсан байгаа
Шинэ мэдээ
Их уншсан