Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот, байгуулалт, хөгжлийн газрын дарга нарын хамтарсан уулзалт боллоо

Уулзалтын эхэнд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга байгууллагын үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийж, шийдвэрлэх асуудлын жагсаалтаа өгсөн юм.

Салбарын яамны зүгээс хот төлөвлөлтөнд онцгой анхаарч, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газартай нягт хамтран ажиллах учиртайг сайд Б.Мөнхбаатар энэ үеэр онцлон хэлж байлаа.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар:

Нийслэл хотын хүн амын төвлөрлийг сааруулах, иргэдээ хямд, түрээсийн орон сууцаар хангах, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх ажлууд эрчимтэй өрнөж байна. Энэ үед яам эхнээс нь дуустал хяналтаа тавьж, ирээдүйгээ харсан шийдлүүдийг тусгах шаардлагатай. Нийслэл хотоо цэгцэнд нь оруулж чадвал дараа дараагийн бүтээн байгуулалт тэр дундаа Майдар, Шинэзуун мод хотуудын бүтээн байгуулалт эхнээсээ зөв зарчмаар явна гэсэн үг. Тийм ч учраас манай яам бусад мэргэжлийн байгууллагуудтай нэг нүдээр харж, ажиллах зайлшгүй шаардлагатай байна.

Нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институтын үйл ажиллагаатай танилцав

Үргэлжлүүлэн Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институтын үйл ажиллагаатай танилцаж, яамнаас хэрэгжүүлж буй томоохон төслүүдэд тус байгууллагын оролцоог хэрхэн хангах талаар санал солилцсон юм.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан