БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР ТАМГАА ГАРДАЖ АВЛАА
Шинээр томилогдсон Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр /2020.07.08/ УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баделханаас тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо.
УИХ-ын гишүүн, Засгийн гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Бэгзжавын Мөнхбаатарыг томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг танилцуулав.
Энэ үеэр Барилга, хот байгуулалтын яамны удирдлагууд ажил хүлээлцэхэд байлцав.
Ажлаа хүлээн авсан Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ирэх 4 жилийн хугацаанд Засгийн газраас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, барилгын салбарыг шинэ шатанд гаргахад онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.