Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг цемент үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаатай танилцаж, тэдэнд тулгарч буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож байна
Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг эхлээд Мак евро блок, цонхны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Өдөрт 900м3 блок үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр өнөөдрийн байдлаар 107, 000м3 блок үйлдвэрлэсэн байна. Барилгын салбарын ханган нийлүүлэлтийн 66 хувийг дангаараа ханган ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийн нөөц хангалттай түвшинд байгаа гэж үйлдвэрийн ажилтнууд нь хэлж байна.
Сэтгэгдэл байхгүй байна
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.