Бүх мэдээ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2019 / 12 / 19
Барилга, хот байгуулалтын яам нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 390 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ нисэх буудлыг даган бий болох шинэ хот (Аэросити)-ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу Эхний ээлжийн арга хэмжээний Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
БНСУ-ын ЭКСИМ банктай хамтран хэрэгжүүлэх төслийн Хуралдааны тэмдэглэлийг албажуулж, гарын үсэг зурав
2019 / 11 / 28
Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх бодлого, чиглэлийн нэг болох Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, иргэдийг төлбөрийн чадварт нийцсэн орон сууцаар хангах зорилт, арга хэмжээний хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд 5002 айлын түрээсийн бөгөөд төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны Солонго-1, Солонго-2 хорооллын төслийг БНСУ-ын Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн агентлаг болох Экспорт-Импорт банк (ЭКСИМ)-ны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр 2019 оны эхний улирлаас хойш хэлэлцэж байгаа билээ.
Шинэ мэдээ
Их уншсан