Авлигын эсрэг үйл ажиллагааны талаар гаргасан удирдлагын зөвлөлийн шийдвэр /2020/

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

 

2020.01.31                                                      №02

 

 

ХЭЛЭЛЦСЭН НЬ:

  1. Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 2019 оны хэрэгжилтийн тайлан;
  2. Цаг үеийн асуудлаар хэлэлцсэн тухай.

 

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

  1. “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 2019 оны хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, Авлигатай тэмцэх газарт хүргүүлэхээр тогтов;
  2. 2019 онд хэрэгжсэн боловч дараах заалтыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд анхаарч газрын болон төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгахыг ТЗУГ /Д.Баярсайхан/-т даалгав. Үүнд:
  • 4.1.1.1.1.Төрийн албаны зөвлөлийн болон салбар зөвлөлийн дүгнэлт, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг хянасан дүгнэлтийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох;
  • 4.1.1.1.3.ХАСУМ-д хавсаргаж ирүүлэх баримт бичгийн жагсаалтад Төрийн албаны зөвлөлийн болон салбар зөвлөлийн дүгнэлтийг оруулах;
  • 4.1.1.9.1.Төрийн байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн системүүдтэй нийтийн түлхүүрийн дэд бүтцийг холбох арга хэмжээг авах;
  • 4.1.1.1.5.Төрийн захиргааны төв байгууллагын хүний нөөцийн жагсаалт, төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр  чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийн нөөцийн бүртгэлийг ил тод, нээлттэй болгох арга хэмжээг хэрэгжүүлэх;
  1. Тус яамны чиг үүрэгт хамааралгүй заалтыг биелэлт ирүүлэх хүснэгтээс хасуулах саналыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх;
  2. Эрх бүхий албан тушаалтны зүгээс мэдүүлэг гаргагчаас Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим хэлбэрээр хүлээн авах арга хэмжээг шуурхай зохион байгуулж, дуусгахад анхаарах.

 

 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан