Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт 2019

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН
2019 ОНЫ ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН

 

-Барилга, хот байгуулалтын яам

-ХШҮДАГ-ын ахлах шинжээч Д.Монголжингоо, холбогдох утас: 99186120

-2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр

 

ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА ХЭСЭГ

1.

Хөтөлбөрийн нэр, огноо, шийдвэрийн дугаар

Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”

2.

Хөтөлбөрийн зорилго

Төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх

3.

Санхүүжилтийн эх үүсвэр

Улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламжийн хөрөнгө

4.

Хэрэгжүүлэгч байгууллага

Бүх шатны төрийн байгууллага

5.

Хэрэгжих нийт хугацаа

6 жил

6.

 Төсөл, хөтөлбөрийн   зорилтууд

Зорилт 1. шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх замаар авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон томилгоонд улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг, боловсролд суурилсан мерит зарчмыг хэрэгжүүлэх;

Зорилт 2. төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлж чанар хүртээмжийг нь сайжруулах, үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдэлж, төрийн албан хаагчийн хариуцлагыг дээшлүүлэх;

Зорилт 3. төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны удирдлага, хяналтыг сайжруулах, ил тод байдлыг хангах, төсвийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулах, хариуцлагыг дээшлүүлэх;

Зорилт 4. худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, үр ашигтай, шударга, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, хяналт, хариуцлагыг дээшлүүлэх;

Зорилт 5. шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга, ил тод, хараат бус байдлыг бэхжүүлэх, авлигын эсрэг хамтын ажиллагааг сайжруулах;

Зорилт 6. авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх;

Зорилт 7. авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэн, идэвх санаачилгыг дэмжих;

Зорилт 8. иргэний мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан хуулийн хэрэгжилтийг хангах, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх;

Зорилт 9. улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагыг улс төр, бизнесийн бүлэглэлийн хууль бус ашиг сонирхол, нөлөөллөөс ангид байлгах;

Зорилт 10. шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх;

Зорилт 11. авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын байгууллагын санал, зөвлөмжийг авч хэрэгжүүлэх.

7.

Зардал

Төсөв

 

Үүнд:

Төсөв

Гүйцэтгэл

1-р үе шат

11,500.2

Газрын харилцааны салбарын мэдээллийн сангууд болон Авлигын чиглэлээр зохион байгуулагдсан сургалт, тоон гарын үсгийн төхөөрөмжид зарцуулсан санхүүжилтийн хүрээнд тооцов.

11,500.2

2-р үе шат

7,005.7

Газрын харилцааны салбарын хөрөнгө оруулалтын үргэлжлэл болон бусад сургалт, тоног төхөөрөмжийн зардлын төсвийг тооцож тусгав.

 

Хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнах хэсэг

 

8.

 

Төсөл, хөтөлбөрийн зорилт:

Гүйцэтгэлийг Засгийн газрын 2017 оны 114 дүгээр тогтоолоор баталсан төлөвлөгөөний арга хэмжээ бүрээр, хүрсэн түвшин, үр дүнгийн үзүүлэлтийн хамт зохих талбарт бичнэ.

1-р зорилтын хүрээнд:
 

4.1.1.1.1.Төрийн албаны зөвлөлийн болон салбар зөвлөлийн дүгнэлт, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг(ХАСУМ)-ийг хянасан дүгнэлтийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох арга хэмжээний хүрээнд:

 

  • Яамны цахим хуудас /mcud.gov.mn/, яамны харьяа Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын https://www.gazar.gov.mn/, мөн Барилгын тухай хуульд заасны дагуу тус яамны зарим чиг үүргийг хэрэгжүүлж байгаа “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын http://barilga.gov.mn/ цахим системүүдэд тус салбарт гарсан сул орон тооны мэдээллийг ИЛ ТОД байдал буланд нээлттэй байршуулж, төрийн захиргааны албан хаагчаар нэр дэвшүүлж байгаа тохиолдолд Төрийн албаны зөвлөлийн болон салбар зөвлөлийн дүгнэлт, ХАСУМ-ийг хянасан дүгнэлтийн хамт ил тод байршуулан ажиллаж байна. Тайлант хугацаанд БХБЯ-аас төрийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 30 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар холбогдох материалын хамт бүрдүүлж АТГ-т хүргүүлсэн бөгөөд яамны цахим хуудсанд АТГ-аас хянаж ирүүлсэн албан бичгийг байршуулсан.

 

4.1.1.1.3.ХАСУМ-д хавсаргаж ирүүлэх баримт бичгийн жагсаалтад Төрийн албаны зөвлөлийн болон салбар зөвлөлийн дүгнэлтийг оруулах арга хэмжээний хүрээнд:

 

  • ХАСУМ-д нэр дэвшигчийн анкет /ТАХ-ийн А-1/, эзэмшсэн мэргэжлийн дипломын хуулбар, томилогдохоор нэр дэвшсэн албан тушаалын тодорхойлолт, төрийн албаны шалгалт өгсөн болон тангараг өргөсөн хуудасны хуулбар, шаардлагатай тохиолдолд /ялангуяа удирдах албан тушаалд нэр дэвшигчийн хувьд/ ажилласан жилийг нотлох зорилгоор нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон төрийн албаны зөвлөлийн болон салбар зөвлөлийн дүгнэлтийг хавсарган Авлигатай тэмцэх газарт хүргүүлэн ажилласан.

 

4.1.1.1.5.Төрийн захиргааны төв байгууллагын хүний нөөцийн жагсаалт, төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр  чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийн нөөцийн бүртгэлийг ил тод, нээлттэй болгох арга хэмжээний хүрээнд:

 

  • Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн албан хаагчийн нөөцийн бүртгэлийг ил тод нээлттэй болгох зорилгоор Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн системд 2019 оны I улирлаас эхлэн тухай бүр шаардлагатай мэдээллийг оруулан ажиллаж байна.
  • Дээрх системд бүртгүүлсэн албан хаагчийн талаарх мэдээллийг холбогдох журмыг үндэслэн ил тод, нээлттэй болох бүрэн боломжтой.
  • Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан, мэдээ гаргаж хэвшүүлсэн бөгөөд Төрийн албан хаагчийн сул орон тооны мэдэгдлийг цаг тухайд нь Төрийн албаны зөвлөлд хүргүүлж ажилласан.

 

4.1.1.2.1.Албан тушаалтанд тавигдах ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын ерөнхий болон тусгай  шалгуурыг үндэслэн төрийн албанд томилох, дэвшүүлэх  тогтолцоог бүрдүүлэх арга хэмжээний хүрээнд:

 

  • Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах, тогтвор суурьшилтай ажиллуулж, төрийн мэргэшсэн албыг бэхжүүлэх зорилгоор төрийн албаны зөвлөлийн Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх салбар зөвлөл нь үйл ажиллагаандаа Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, заавар, зөвлөмжийг удирдлага болгон ажиллаж байна.
  • Яамны чиг үүрэгт шинжилгээ хийсний үндсэн дээр албан тушаалын чиг үүргийн давхардал, хийдэл, ачааллыг илрүүлэн, албан тушаалын чиг үүргийг дахин хуваарилан, Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 09-р сарын 09-ний Б/85 дугаар тушаалаар Яамны бүтцийн нэгжийн орон тоо, чиг үүрэг, албан тушаалын чиг үүргийг шинэчлэн батлав.   Энэ дагуу  БХБЯ-ны албан тушаалын тодорхойлолт боловсруулах, албан хаагчдын чиг үүрэг, гүйцэтгэх ажлууд нь байгууллага, нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, салбарын бодлогын баримт бичигт тусгагдсан зорилго, зорилт, арга хэмжээтэй хир уялдаж байгааг ШАЛГАХ зорилгоор Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар тогтоолоор баталсан Албан тушаалын тодорхойлолт боловсруулах журам”-ын 1, 3, 4 дүгээр хавсралтын дагуу   яамны газар, хэлтсийн албан тушаалын чиг үүргийн хүрээнд албан тушаалын тодорхойлолт боловсруулах мэдээлэл цуглуулах асуулгын хуудас, хяналтын хуудсаар яамны албан хаагчдаас шаардлагатай мэдээллийг цуглуулж нийт албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж ТНБД-аар батлуулан улмаар Төрийн албаны төв зөвлөлөөр батламжлуулсан.
  • Тайлант хугацаанд одоо ажиллаж байгаа албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, сул орон тоог яам дотор болон харьяа байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас шатлан дэвшүүлэх эсхүл нөөцөд байгаа төрийн албан хаагчдаас нөхөх бодлого, чиглэлийг баримтлан ажилласан бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан шатлан дэвших зарчмаар  9 албан хаагч томилогдсон байна.
  • Нэг нэгжийн даргыг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулан Төрийн албаны зөвлөлийн Барилга, хот байгуулалтын яамны салбар зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Төрийн албаны тусгай сонгон шалгаруулалтад орж хамгийн өндөр оноо авсан 1 нэгжийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн. Мөн сул 6 орон тоог зарлуулахаар БХБЯ-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл болон Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн.

 

 4.1.1.7.1.Албан тушаалтанд холбогдох авлига, ашиг сонирхол, ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх үйл ажиллагааг шинэ арга хэлбэрт шилжүүлэх,  дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх арга хэмжээний хүрээнд:

 

  • Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 3-р бүлэг заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэдэг. Өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэлжүүлэн, холбогдох албан тушаалтанд танилцуулж цохолтыг хийлгэж, хариуг хуулийн хугацаанд албан тоотоор болон бусад байдлаар шийдвэрлэж байна. Хугацаа дөхсөн, гал ассан өргөдлийг холбогдох албан хаагчид сануулан, яаралтай хариу өгөх, шийдвэрлэх арга хэмжээг авсанаар хугацаа хоцорсон, иргэдийг чирэгдүүлсэн асуудал гараагүй бөгөөд шагналын үнэмлэх, тэмдэгээ гээгдүүлсэн, нөхөж авах хүсэлт гаргасан иргэдийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажилласан.  Яамны зүгээс өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, хянан шалгах үйл ажиллагааг Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар ABLE soft ХХК-иар ABLE системд бүртгэх, хэрхэн шийдвэрлэсэн, ямар хариу өгсөн эсэх, тухайн жилд хэдэн өргөдөл, гомдол, мэдээлэл ирсэн зэрэг цогц шийдлийг бий болгосон.
  • Тайлант хугацаанд иргэдээс авлига, ашиг сонирхлын зөрчил, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээлэл ирүүлээгүй. Тус яам болон харьяа байгууллагуудад нийт 4887 өргөдөл, гомдлыг ирүүлсэн бөгөөд эдгээр нь ипотекийн зээлд хамрагдах, орон сууцанд ороход дэмжлэг хүссэн, түрээсийн орон сууцны зээлд хамрагдах /3455/, орон сууцны ашиглалт, нийтийн аж ахуйн асуудлаар /310/, гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар /280/ тус тус ирүүлсэн байв. Дээрх өргөдөл, хүсэлтийг  хуулийн хугацаанд шийдвэрлэсэн бөгөөд зөрчил дутагдал гараагүй.
  • АТГ болон ЗГХЭГ-аас  хамтран зохион байгуулсан Төрийн захиргааны төв байгууллагын өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан сургалтад хариуцсан мэргэжилтэн оролцсон.

 

4.1.1.9.1.Төрийн байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн системүүдтэй нийтийн түлхүүрийн дэд бүтцийг холбох арга хэмжээний хүрээнд:

 

  • Үндэсний дата төвд яам болон харьяа агентлаг, байгууллагын дотоод удирдлагын “Эйбл” системийн серверийг байршуулж, дотоод удирдлагын “Эйбл” системийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.Системд mcud.able.mn хаягаар хандах эрхийг авч, системийн тохируулга, хөгжүүлэлтийг хийж байна. Мөн уг системд тоон гарын үсгийг ашиглах системийн хөгжүүлэлтийг хийж дууссан.  Салбарт хэрэгжүүлж буй төслүүдийн зохицуулагч болон захиргааны ажилтнуудыг “Эйбл” системд оруулсан.”Барилгын салбарын нэгдсэн мэдээллийн систем”-ийн хөгжүүлэлт болон шинэчлэлийн ажилд холбогдох саналуудыг өгсөн. Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийн судалгааг цахимжуулах талаар холбогдох саналыг өгч ажилласан.
  • Тоон гарын үсгийн төхөөрөмжийг яамны нийт 71 албан хаагч, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 600 гаруй албан хаагч, Барилгын хөгжлийн төвийн удирдлагуудын хэмжээнд авсан байна. Төхөөрөмжийн хэрэглээ зөвхөн windows орчны програмуудад /тухайлбал word, excel, pdf/ ашиглагдах учир хэрэглээ бага байна. Иймээс салбарын системүүдэд ашиглах хөгжүүлэлтийг хийх санал, зөвлөмжийг өгсөн. Мөн архивын цахим файлд заавал ашиглах талаар дотоод журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
  • Лэнд менежер мэдээллийн системд тоон гарын үсгийн програм хангамжийг нэвтрүүлэх гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан бөгөөд програм хангамжийн ажил хийгдэж, Газрын кадастрын мэдээллийн санг Үндэсний дата төвд байрлуулан Хур системд холбох ажлыг бүрэн хийж дууссан болно.   Тус яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хариуцан Oronsuuts.mcud.gov.mn  мэдээллийн санг ашиглалтад оруулсан. Энэ мэдээллийн сангийн нэг хэсэг нь түрээсийн орон сууцны мэдээллийн сан бөгөөд түрээсийн орон сууц ашиглалтад орсон тохиолдолд бүртгэлийн хэсгийг тухай бүр идэвхижүүлэн цахим бүртгэл явуулахаар зохицуулсан болно. Тайлант хугацаанд Газрын биржийн цахим системээр дамжуулан газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагаар дамжуулан цуглуулах боломжийг бүрдүүлж, Газрын кадастрын мэдээллийн сангаас нэгж талбарын мэдээллийг авч байхаар програм хангамжийг хөгжүүлсэн.  Тухайн онд Газрын биржийн цахим системээр нийт 7358 газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ цуглуулсан бөгөөд тус системээр дамжуулан олон нийтэд үйлчлэх, ил тод болгох боломжийг бүрдүүлсэн.
  • Дотоод удирдлагын “Эйбл”системийн “Албан бичиг” дэд програмд Бичиг төлөвлөлт модулийг шинээр үүсгэн албан бичгийн боловсруулалтад ашиглахаар туршилт тохируулгыг хийж эхлээд байна. Мөн уг системд салбарын төслийн нэгжийн зохицуулагч, нарийн бичиг болон захиргааны ажилтнуудад хандах эрхийг шинээр олгож ажилласан. Яамны албан хаагчдын албан тушаалын нэр шинэчлэгдэж, батлагдсаны дагуу Хүний нөөцийн системд албан тушаалын шинэчлэлийг хийсэн.
  • Мөн “Хурал” дэд системд хурлын ангилал модулиудыг үүсгэж, холбогдох албан тушаалтнуудын хандах эрхийг үүсгэсэн.
  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системийн геопортал geoportal.nsdi.gov.mn хуудасны Webappbuilder платформыг ашиглан орон зайн өгөгдлүүдийг олон нийтэд гаргах, гаргасан өгөгдлөөс засаг захиргааны хил болон бусад орон зайн давхаргаар хайлт шүүлт хийж, хэвлэх боломжийг бүрдүүлсэн.
  • Геопорталын Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн систем нь ArcGIS сервер (ArcGIS server manager), өгөгдлийн сан (ArcGIS Datastore), Веб газрын зургийн (Enterprise site) гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэн ажиллаж байгаа бөгөөд ArcGIS серверт орон зайн өгөгдлийн суурь 16 төрлийн мэдээлэл, дэд ангиллууд агуулагдаж байна. 16 давхаргад агуулагдах мэдээллийг веб үйлчилгээнд гаргаж, суурь давхаргуудын мэдээллийг хянах, удирдах, тайлан гаргах системийг хөгжүүлсэн.

 

4.1.1.10.1.Төрийн албаны бүх чиглэлээр богино  хугацааны болон давтан сургалт явуулах  нийтийн албаны сургалтын институт байгуулах арга хэмжээний хүрээнд:

-

 

4.1.1.10.2.Сургалтын модуль, давтан сургалтын хөтөлбөр боловсруулах арга хэмжээний хүрээнд:

-

 

4.1.1.10.3.Авлигын эсрэг сургалт, давтан сургалтыг зохион байгуулах.

  • Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан нийслэлийн хот байгуулалт, газрын харилцаа, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын албан хаагчдад зориулсан “Шударга ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Нийслэлийн захиргааны 5 дугаар  байранд зохион байгуулсан. Сургалтад салбарын нийт 130 хүн оролцсон.
  • Яамны нийт албан хаагчдад ХАСХОМ гаргах сургалтыг мэдээллийн цагаар өгч, аргачлал зааврыг тухай бүр able  системд байршуулан ажилласан.

Яамны албан хаагчдыг мэргэшүүлэх, давтан сургах хүрээнд:

  • Төрийн албаны тухай хууль, хуулийг дагалдан гарсан дүрэм, журмын дагуу одоо ажиллаж байгаа албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, сул орон тоог яам дотор болон харьяа байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас шатлан дэвшүүлэх эсхүл нөөцөд байгаа төрийн албан хаагчдаас нөхөх бодлого, чиглэлийг баримтлан ажиллаж байна. Салбарын төрийн албан хаагчдыг 2019 онд мэргэшүүлэх сургалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж Төрийн нарийн бичгийн даргаар батлуулан хэрэгжүүлж байна.
  • Дотоод болон гадаадын урт, дунд, богино хугацааны сургалтад тус яамны 63 албан хаагчийг хамруулсан.
  • Төрийн албаны тухай хуулийг 2019 оны 1 дүгээр сараас мөрдөж эхэлсэнтэй холбоотой төрийн албаны мэргэшүүлэх багц сургалтад тус яамны эрхэлсэн түшмэлийн ангилалд ажиллаж байгаа 9 албан хаагчдыг, ахлах түшмэлийн ангилалд ажиллаж байгаа 5 албан хаагчийг хамруулсан.

2-р зорилтын хүрээнд:
 

4.1.2.1.1.Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхэд учрах хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замыг судалж, цахим хэлбэрт шилжүүлэх төрийн үйлчилгээний жагсаалтыг шинэчлэн батлуулах арга хэмжээний хүрээнд:

  • Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим санг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр албан ёсоор нээсэн. “Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим сан”-д дараах мэдээллүүд багтсан бөгөөд Үүнд: Хууль, эрх зүй, Норм, норматив, Тусгай зөвшөөрөлтэй -ААНБ-ын мэдээлэл /8900, давхардсан тоогоор/, Инженер техникийн ажилтны мэдээлэл /15000/, ААНБ-ын үйл ажиллагааны тайлан мэдээ, Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журмын дагуу батлагдсан амины орон сууцны загвар зураг, Ашиглалтад орсон барилга байгууламжийн мэдээ, Салбарын судалгаа, орон сууц, нийтийн аж ахуйн мэдээлэл, Барилгын материалын үнийн мэдээ, Барилгын материалын үйлдвэрийн мэдээлэл, Түгээмэл тархацтай орд газрын мэдээлэл, Улсын төсвөөр хэрэгжиж буй барилга, байгууламжийн явцын мэдээлэл зэрэг нэгдсэн мэдээлэл бүрдэж байгаа юм. Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим сангийн программ хөгжүүлэлтийн ажил хийгдэж байна. Энэхүү цогц мэдээллийн цахим санг ашиглалтанд орохоор ХУР системд холбох ажлыг гүйцэтгэнэ. “Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан”-ийг шинэчлэн хөгжүүлж, ашиглалтад оруулж байгаатай холбогдуулан яамны албан хаагчдад системийн хөгжүүлэлтийг хийж байгаа БХТ-ийн мэргэжилтнээр системийн танилцуулга хийж, санал солилцсон.  Мөн уг  системд холбогдох саналуудыг БТГ болон бусад газруудаас авч нэгтгэн  2019 оны 3/4174 тоот албан бичгээр БХТ-д хүргүүлсэн. Үүнд:
  1. Шинээр хийгдсэн 4 мэдээллийн системийг уг системд нэмэх, холбогдох хөгжүүлэлт, хяналтыг тавих,
  2. Барилгын салбарын инженер, техникийн ажилтан болон мэргэжилтэй ажилчдын эрэлт, нийлүүлэлтийн судалгааны тайлан.
  3. Барилгын салбарын ажилтнуудыг бэлтгэж буй их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын мэдээлэл.
  4. Барилгын салбарын статистик судалгаа, мэдээлэл/бүтэн жил, хагас жил, улирал, сараар/.
  5. Барилга, хот байгуулалтын салбарт “Жендерийн талаар баримтлах бодлого (2018-2025)-ын судалгаа, мэдээлэл.
  6. Барилга, хот байгуулалтын салбарт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хангах чиглэл”-ээр хийгдэж буй үйл ажиллагааны судалгаа, мэдээлэл.
  7. Орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээлийн судалгаа, мэдээлэл.
  8. Мэдээллийн сангийн хөгжүүлэлт болон төрийн үйлчилгээнд нэгтгэх талаар дараах арга хэмжээг  авч хэрэгжүүлэх.Үүнд:
  9. Уг мэдээллийн системийн баяжилт, ашиглалтын журмыг боловсруулж, батлуулах;
  10. Үндэсний дата төв дээр байрлаж буй “Хур” Төрийн мэдээлэл солилцооны системд барилгын салбарын холбогдох сервисийг оруулах;
  11. Мэдээллийн системийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор баазуудыг 2 болон түүнээс дээш байршилд хадгалах;

Барилгын салбарын тоон болон статистик мэдээллийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хэрэгжүүлж буй “Төрийн нэгдсэн мэдээллийн сан” цахим хуудсанд байршуулахаар ажиллаж байна.

 

  • Түүнчлэн ГЗБГЗЗГ нь салбарын хэмжээнд 2019 оныг  “Иргэн төвтэй ил тод ухаалаг газрын харилцааны жил” болгон газрын харилцаатай холбоотой бүхий л үйлчилгээг иргэдэд ойртуулах, шинэ техник, технологийг нэвтрүүлэх чиглэлээр хүчин чармайлт гарган ажилласан. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан газрын төлбөр, татвартай холбоотой асуудлыг Татварын ерөнхий газар болон ГЗБГЗЗГ-ын хооронд дундын мэдээллийн сан байгуулан мэдээллээ харилцан солилцох замаар шийдвэрлэхээр болсон. Өөрөөр хэлбэл газрын төлбөр, татварын ногдуулалтыг Газрын төлбөр, татварын системээр ногдуулж Татварын удирлагын нэгдсэн системд илгээх бөгөөд энэхүү системээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад нэхэмжлэл илгээх, нэхэмжлэлийн дагуу төлөгдсөн төлбөр буцаад тус системд бүртгэгдэж байгаа юм. Ингэснээр байрлалд суурилсан төлбөр, татварын тогтолцоог  байгуулж, нэг талаас иргэд, олон нийтэд хүрч буй үйлчилгээ шуурхай явагдах, нөгөө талаас улсын төсвийн орлогын биелэлтийг хангахад чухал ач холбогдолтой ажил боллоо.

Дээр дурдсан газрын үнэлгээтэй холбоотой бүх мэдээллүүдийг иргэд, олон нийт www.egazar.gov.mn хаягнаас харах мөн төрийн үйлчилгээний танилт нэвтрэлтийн ДАН системсээр нэвтрэн өөрийн газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтийн дэлгэрэнгүй мэдээллийг харах, эргээд бидний үйлчилгээнд хяналт тавих боломжийг бүрдүүлж чадсан.

 

4.1.2.1.2.Төрийн үйлчилгээний нэгдсэн сүлжээ бий болгож, бэхжүүлэх арга хэмжээний хүрээнд:

 

  • Төрийн үйлчилгээний шимтгэл төлбөрийг бууруулж шат дамжлагыг цөөрүүлэх зорилгоор үйлчилгээг цахимжуулах арга хэмжээг 2019 онд түлхүү хэрэгжүүлсэн.Тухайлбал: Тус яам болон Газар дэлхий ХХК-ийн байгуулсан “Газрын харилцааны талаар иргэдэд үзүүлэх үйлчилгээ, лавлагааны цахим системийг байгуулах” гэрээт ажлын хүрээнд Газар дэлхий ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын эхний үе шатны тайланг ГЗБГЗЗГ-аас  шалгаж, хүлээн авсан акт, дүгнэлтийг 2019 оны 04 сарын 18-ны өдрийн H/15 тоот албан бичгээр ирүүлсэн. Гүйцэтгэгчээс ирүүлсэн дунд шатны тайланг мөн ГЗБГЗЗГ-аас шалгаж, хүлээн авсан акт, дүгнэлтийг 2019 оны 07 сарын 04-ний өдөр ирүүлээд байна. Гэрээт ажлын эцсийн үе шатны тайланг ГЗБГЗЗГ-аас шалгаж, дүгнэлт гарган албан бичгээр тус яаманд ирүүлсэн. Гэрээт ажлын хүрээнд сервер 2 ширхэг, хадгалах төхөөрөмж 2 ширхэг, суурин компьютер 41 ширхгийг хүлээн авсан.
  • 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан газрын төлбөр, татвартай холбоотой асуудлыг Татварын ерөнхий газар болон ГЗБГЗЗГ-ын хооронд дундын мэдээллийн сан байгуулан мэдээллээ харилцан солилцох замаар шийдвэрлэхээр болсон. Өөрөөр хэлбэл газрын төлбөр, татварын ногдуулалтыг Газрын төлбөр, татварын системээр ногдуулж Татварын удирлагын нэгдсэн системд илгээх бөгөөд энэхүү системээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад нэхэмжлэл илгээх, нэхэмжлэлийн дагуу төлөгдсөн төлбөр буцаад тус системд бүртгэгдэж байгаа юм. Ингэснээр байрлалд суурилсан төлбөр, татварын тогтолцоог  байгуулж, нэг талаас иргэд, олон нийтэд хүрч буй үйлчилгээ шуурхай явагдах, нөгөө талаас улсын төсвийн орлогын биелэлтийг хангахад чухал ач холбогдолтой ажил боллоо.

Дээр дурдсан газрын үнэлгээтэй холбоотой бүх мэдээллүүдийг иргэд, олон нийт www.egazar.gov.mn хаягнаас харах мөн төрийн үйлчилгээний танилт нэвтрэлтийн ДАН системсээр нэвтрэн өөрийн газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтийн дэлгэрэнгүй мэдээллийг харах, эргээд бидний үйлчилгээнд хяналт тавих боломжийг бүрдүүлж чадсан.

  • 2019 оныг Иргэн төвтэй, ил тод, ухаалаг, газрын харилцааны жил болгон зарласантай холбогдуулан хийгдсэн газар зохион байгуулалтын төлөвлөлтийн цахим мэдээллийн сан, газрын үнэлгээний систем, газрын бирж, кадастрын нэгдсэн мэдээллийн сан, газрын мониторингийн сүлжээг нэгтгэн газрын удирдлагын систем байгуулсан. Үүнийг ирэх онд 21 аймагт хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө хууль эрх зүйн орчныг сайжруулах, шаардлагатай журам, заавар, норм, дүрэм, стандартыг боловсруулах зэрэг томоохон ажлуудыг тусгасан.

 

4.1.2.2.2.Зарим төрлийн зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх арга хэмжээний хүрээнд:

  • Барилгын тухай хуулийн 34.1.13-д заасан “Архитектор, хот төлөвлөлтийн орон тооны бус мэргэжлийн зөвлөл” /цаашид “зөвлөл” гэх/-ийн үйл ажиллагааг зохион байгуулах” чиг үүргийг Монголын архитекторуудын эвлэлээр гүйцэтгүүлэхээр сайдын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 160 дугаар тушаал батлагдсан. /Гэрээг 2019.02.02-ны өдөр 29 дугаартайгаар шинэчлэн байгуулсан./
  • Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан чиг үүргийг мөн хуулийн 18.4-т заасны дагуу төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр “Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг гүйцэтгүүлэх тухай” гэрээг Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-тай 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан. /гэрээг 2019.02.02-нд 2019/30 дугаартай шинэчлэн баталсан./
  • Барилгын тухай хуулийн 34.1.3-т заасан "барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах;” чиг үүргийн хүрээнд барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох сургалт эрхлэх чиг үүргийг гүйцэтгүүлэхээр “Монголын барилгачдын нэгдсэн холбоотөрийн бус байгууллагад сайдын 2017 оны 215 дугаар тушаалаар шилжүүлсэн. /2019.02.01-ний 20 дугаар тушаалаар шинэчлэн баталсан./
  • Барилгын тухай хуулийн 34.1.3-т заасан "барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах;” чиг үүргийн хүрээнд “Барилгын салбарын архитектор, хот төлөвлөлтийн мэргэжилтнийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалтын чиг үүрэг”-ийг Монголын архитекторуудын эвлэлээр гүйцэтгүүлэхээр  сайдын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 170 дугаар тушаал батлагдсан. /2019.02.02-ны өдөр 28 дугаартайгаар гэрээ шинэчлэн байгуулсан./
  • “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын 2018 оны 2-р сарын 14-ний 51 дүгээр тогтоолоор Барилгын тухай хуульд Төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр заасан бусад чиг үүргийг Барилгын хөгжлийн төв /ТӨҮГ/-өөр гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн.

4.1.2.2.3.Төрийн бус байгууллагад шилжүүлсэн төрийн үйлчилгээний үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх арга хэмжээний хүрээнд:

 

  • Барилгын тухай хуулийн 34.1.13-д заасан “Архитектор, хот төлөвлөлтийн орон тооны бус мэргэжлийн зөвлөл” /цаашид “зөвлөл” гэх/-ийн үйл ажиллагааг зохион байгуулах” чиг үүргийг Монголын архитекторуудын эвлэлээр гүйцэтгүүлэхээр сайдын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 160 дугаар тушаал батлагдсан. /Гэрээг 2019.02.02-ны өдөр 29 дугаартайгаар шинэчлэн байгуулсан./
  • Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан чиг үүргийг мөн хуулийн 18.4-т заасны дагуу төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр “Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг гүйцэтгүүлэх тухай” гэрээг Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-тай 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан. /гэрээг 2019.02.02-нд 2019/30 дугаартай шинэчлэн баталсан./
  • Барилгын тухай хуулийн 34.1.3-т заасан "барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах;” чиг үүргийн хүрээнд барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох сургалт эрхлэх чиг үүргийг гүйцэтгүүлэхээр “Монголын барилгачдын нэгдсэн холбоотөрийн бус байгууллагад сайдын 2017 оны 215 дугаар тушаалаар шилжүүлсэн. /2019.02.01-ний 20 дугаар тушаалаар шинэчлэн баталсан./
  • Барилгын тухай хуулийн 34.1.3-т заасан "барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах;” чиг үүргийн хүрээнд “Барилгын салбарын архитектор, хот төлөвлөлтийн мэргэжилтнийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалтын чиг үүрэг”-ийг Монголын архитекторуудын эвлэлээр гүйцэтгүүлэхээр  сайдын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 170 дугаар тушаал батлагдсан. /2019.02.02-ны өдөр 28 дугаартайгаар гэрээ шинэчлэн байгуулсан./
  • “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын 2018 оны 2-р сарын 14-ний 51 дүгээр тогтоолоор Барилгын тухай хуульд Төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр заасан бусад чиг үүргийг Барилгын хөгжлийн төв /ТӨҮГ/-өөр гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн.

Байгууллага тус бүртэй байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэж сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн улмаар гэрээг сунгах арга хэмжээг авч ажилласан.

 

4.1.2.4.3.Хяналт шалгалтын 70 хувийг урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулах, хяналт шалгалтын чиглэлийг цөөрүүлэх арга хэмжээний хүрээнд:

 

  • Тус яам нь шалгалт хийх чиг үүргийг хэрэгжүүлдэггүй бөгөөд Хяналт-шинжилгээ, дотоод аудитын үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль,  Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”, Засгийн газрын 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Засгийн газрын 2019 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам”, Засгийн газрын 2019 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”, Засгийн газрын 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаг.

 

4.1.2.7.1.Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид хөндлөнгийн үнэлгээ хийлгүүлэх арга хэмжээний хүрээнд:

 

  • Тус яамны 2019 оны “Шударга байдлын үнэлгээ”-г хийлгэхээр АТГ-аас сонгогдсон “Эм Эм Си Жи”ХХК-д дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж шаардлагатай мэдээлэл, судалгааг өгч, мөн санал асуулгын үйл ажиллагааг зохион байгуулсан.

3-р зорилтын хүрээнд:
 

4.1.3.2.2. Эрсдэлтэй гэж үзсэн төсөвт байгууллагын төсвийн зарцуулалтад санхүүгийн хөндлөнгийн хяналт хийх арга хэмжээний хүрээнд:

  • Барилга, хот байгуулалтын яамны 2018 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газраас хийсэн аудитын шалгалтаар 2 зөвлөмж, 1 албан шаардлага, 1 акт бүхий "зөрчилгүй санал дүгнэлт"-тэй дүгнэгдсэн. Мөн БХТөв ТӨҮГазрын Барилга байгууламжийн захиалагчийн хяналтын үйл ажиллагаа, Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд бүрдүүлсэн орон сууцыг түрээслүүлэх үйл ажиллагаа, “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх” арга хэмжээний хэрэгжилтэд тус бүр дотоод аудит хийн зөвлөмж өгч хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. 

4.1.3.4.2.Орон нутгийн төсвийн төсөлд санал авах хэлэлцүүлгийн талаар Засгийн газрын www.iltod.mn, www.shilendans.com цахим хуудас болон бусад мэдээллийн хэрэгслээр  иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх арга хэмжээний хүрээнд:

 

  • Шилэн дансны тухай хуулийг мөрдөн, холбогдох журмын дагуу байгууллагын үйл ажиллагаа болон төсөв санхүүтэй холбоотой тайланг хуулийн хугацаанд нь тайлагнаж, мэдээллийн самбарт байршуулж мэдээлж байна. Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам болон Шилэн дансны тухай хуулийн 6-р зүйлд заасны дагуу төсвийн гүйцэтгэлийн мэдээг www.shilendans.gov.mn сайтад хуулийн хугацаанд байршуулан ажиллаж байна.

 

4.1.3.7.2.Иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг барагдуулсны улмаас захиргааны байгууллагад учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэх тогтолцоог бүрдүүлэх арга хэмжээний хүрээнд:

  • Шинэчлэн батлагдсан Төрийн албаны тухай хуулиар энэхүү асуудлыг зохицуулсан.
  • Тайлант хугацаанд удирдлагын шийдвэрт иргэн, хуулийн этгээдэд хохирол учруулсан талаар гомдол гараагүй.

7-р зорилтын хүрээнд:
 

4.1.7.1.1.Шийдвэр гаргах шатанд иргэний нийгмийн оролцоо, хяналтын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд  үнэлгээ хийх ажлыг төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах арга хэмжээний хүрээнд:

 

    • Тус яамны 2019 оны “Шударга байдлын үнэлгээ”-г хийлгэхээр АТГ-аас сонгогдсон “Эм Эм Си Жи”ХХК-д дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж шаардлагатай мэдээлэл, судалгааг өгч, мөн санал асуулгын үйл ажиллагааг зохион байгуулсан.

 

4.1.7.3.1.Төрийн байгууллага, түүний удирдлагын үйл ажиллагаанд төрийн бус байгууллага хяналт тавих боломжийг бүрдүүлэх арга хэмжээний хүрээнд:

 

  • Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 хэсэгт захиргааны байгууллагаас аливаа хэлбэрээр шийдвэр гаргах нөхцөлд сонсох ажиллагаа явуулах арга хэлбэрийг тусгасан байдаг. Энэ дагуу тус яамнаас www.mcud.gov.mn цахим хуудаснаа одоогоор олон нийтийн хэлэлцүүлгийн талбарыг боловсруулж байршуулж байна. Ингэснээр Барилга, хот байгуулалтын яамнаас явуулж буй үйл ажиллагаа ил тод болж, түүнд олон нийтээс ирүүлсэн санал, шүүмжлэлийг хүлээн авах, тэдгээрийн хэрхэн тусгасан тухай асуудлыг нийтлэх бололцоотой юм.
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт заасны дагуу яамнаас худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгчийн заавал оролцуулж хэвшсэн байдаг.

 

4.1.7.3.2.Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, төсвөөс олгож байгаа санхүүжилтийн зарцуулалтыг ил тод, нээлттэй болгож нийтэд мэдээлэх арга хэмжээний хүрээнд:

  • Барилга, хот байгуулалтын салбарын чиг үүргийн шинжилгээ хийх, дахин хуваарилах санал боловсруулах үүрэг бүхий техникийн ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 56 дугаар тушаалаар баталсан. Энэхүү ажлын хэсэг нь тус салбарт холбогдох хүчин төгөлдөр мөрдөж байгаа 200 орчим хуулийг судлаж, Засгийн газар болон яам, харьяа агентлаг, мэргэжлийн холбоо, нутгийн захиргааны байгууллагууд, албан тушаалтнуудад хуулиар тогтоосон бүрэн эрхийг нэг бүрчлэн түүвэрлэж, чиг үүргийг ангилан шинжилж тодорхойлсноор Засгийн газрын хэвтээ, босоо түвшин дэх чиг үүргийн давхардал, хийдлийг илрүүлэн холбогдох хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийг боловсруулсан. Холбогдох тайланг ЗГХЭГ-т хүргүүлж, 2019 оны 10-р сарын 19-ний өдөр хэлэлцүүлж хүлээлгэж өгсөн. Салбарын чиг үүргийн шинжилгээ хийсэн туршлагаа бусад яам болон ЗГ-ын байгууллагуудад хуваалцаж, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлж ажилласан. Мөн Чиг үүргийн шинжилгээ хийх зориулалт бүхий function.gov.mn програмыг хөгжүүлж ажилласан.  Дараах чиг үүргийг ТББ, мэргэжлийн холбоодоор гэрээлэн гүйцэтгүүлж байна. Үүнд:
  • Барилгын тухай хуулийн 34.1.13-д заасан “Архитектор, хот төлөвлөлтийн орон тооны бус мэргэжлийн зөвлөл” /цаашид “зөвлөл” гэх/-ийн үйл ажиллагааг зохион байгуулах” чиг үүргийг Монголын архитекторуудын эвлэлээр гүйцэтгүүлэхээр сайдын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 160 дугаар тушаал батлагдсан. /Гэрээг 2019.02.02-ны өдөр 29 дугаартайгаар шинэчлэн байгуулсан./
  • Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан чиг үүргийг мөн хуулийн 18.4-т заасны дагуу төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр “Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг гүйцэтгүүлэх тухай” гэрээг Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-тай 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан. /гэрээг 2019.02.02-нд 2019/30 дугаартай шинэчлэн баталсан./
  • Барилгын тухай хуулийн 34.1.3-т заасан "барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах;” чиг үүргийн хүрээнд барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох сургалт эрхлэх чиг үүргийг гүйцэтгүүлэхээр “Монголын барилгачдын нэгдсэн холбоотөрийн бус байгууллагад сайдын 2017 оны 215 дугаар тушаалаар шилжүүлсэн. /2019.02.01-ний 20 дугаар тушаалаар шинэчлэн баталсан./
  • Барилгын тухай хуулийн 34.1.3-т заасан "барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах;” чиг үүргийн хүрээнд “Барилгын салбарын архитектор, хот төлөвлөлтийн мэргэжилтнийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалтын чиг үүрэг”-ийг Монголын архитекторуудын эвлэлээр гүйцэтгүүлэхээр  сайдын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 170 дугаар тушаал батлагдсан. /2019.02.02-ны өдөр 28 дугаартайгаар гэрээ шинэчлэн байгуулсан./
  • “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын 2018 оны 2-р сарын 14-ний 51 дүгээр тогтоолоор Барилгын тухай хуульд Төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр заасан бусад чиг үүргийг Барилгын хөгжлийн төв /ТӨҮГ/-өөр гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн. Шилжүүсэн чиг үүргийг дээрх байгууллагууд өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд төсвөөс хөрөнгө шилжүүлдэггүй.  Төрийн чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлж байгаад гэрээний хэрэгжилтийн хүрээнд хяналт тавин ажилладаг.

4.1.7.4.1.Орон нутаг дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон яам, агентлагийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөлийг байгуулан ажиллуулах арга хэмжээний хүрээнд:

 

  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Авлигатай тэмцэх газрын дэргэдэх  Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн зөвлөлийн Барилга, хот байгуулалтын яаманд ажиллах дэд зөвлөлийн гишүүдтэй 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хамтран ажиллах гурвалсан гэрээ байгууллаа. Тус зөвлөл нь  В.Чимидсүрэн, В.Мөнгөнцэцэг, С.Энхбадрал нарын бүрэлдэхүүнтэй ажиллах бөгөөд дараах чиглэлээр хяналт тавьж ажиллаж байна. Үүнд:
  • Авлигатай тэмцэх газрын төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдалд тавих иргэд, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, хууль тогтоомж зөрчсөн болон хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах, төрийн байгууллага, нийтийн албан тушаалтан иргэдийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулж буй эсэх;
  • төсөв, санхүү, төсвийн орлого, зарцуулалт, хандив, зээл тусламж, түүний хуваарилалт, төсөл хөтөлбөр, худалдан авах ажиллагаанд холбогдох мэдээллийг хууль тогтоомжид заасан хугацаа, шаардлагын хүрээнд тухай бүр тогтмол, үнэн зөв, ил тод болгосон эсэх;
  • нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хуульд заасны дагуу ил тод байгаа эсэхийг хянах, нийтийн албан тушаалтан нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлсэн эсэх.

10-р зорилтын хүрээнд:
 

4.1.10.1.1.Авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх зорилгоор иргэдэд зориулсан сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах арга хэмжээний хүрээнд:

 

  • 2019 оны байдлаар нийт 3 удаа яамны нийт албан хаагчдад мэдээллийн цагаар Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн зөвлөмж, авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах зорилгоор сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж ажиллалаа. Сурталчилгааны баннерыг яамны коридорын хана, хурлын зааланд байршуулсан.
  • Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан нийслэлийн хот байгуулалт, газрын харилцаа, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын албан хаагчдад зориулсан “Шударга ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Нийслэлийн захиргааны 5 дугаар  байранд зохион байгуулсан. Сургалтыг Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар , Нийслэлийн Засаг Даргын тамгын газар хамтран зохион байгуулав. Сургалтад салбарын 130 мэргэжилтэн оролцсон. Бүтэн өдөр үргэлжилсэн энэхүү сургалтад “Авлига, ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ? түүний мөн чанар, ур чадвар” сэдвээр Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалтын төвийн ахлах прокурор, Хууль цаазын шадар зөвлөх, доктор (Ph.D) Б.Өнөрмаа, “Монголын төрт ёсны түүхэн уламжлал төрийн түшээдийн ёс зүйтэй холбогдох нь” сэдвээр Удирдлагын Академийн багш, доктор (Ph.D), профессор Т.Лхагваа, “Төрийн байгууллагын болон төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй” сэдвээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудиын газрын референт С.Нямбаяр, “Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх нь” сэдвээр Удирдлагын академийн багш, доктор (Ph.D) М.Амартүвшин нарыг урьж лекц уншууллаа.

4.1.10.1.4.Төрийн байгууллагуудын Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүнг сайжруулах

 

  • Сүүлийн 3 жилийн хугацаанд Барилга, хот байгуулалтын яамны хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Тус төлөвлөгөөг боловсруулснаар яамны нийт албан хаагчдын авлигаас урьдчилан сэргийлэх ойлголтыг бий болгож, үйл ажиллагаанд ЭБАТ болон удирдах албан тушаалтнууд хяналт тавьдаг.
  • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлсэнээр салбарын хэмжээнд төрийн үйлчилгээний ил тод нээлттэй байдал сайжирч, цахим хэлбэрт шилжих, хяналт тавих, төрийн бусад байгууллагатай цахим системээр холбогдон иргэн, хуулийн этгээдэд чирэгдэлгүй үйлчлэх, мөн төрийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэж, үйл ажиллагаанд иргэдийн зүгээс тавих хяналтын тогтолцоо өмнөх жилүүдээс сайжирсан. Тухайлбал:

2019 оныг “Иргэн төвтэй ил тод ухаалаг газрын харилцааны жил” болгон газрын харилцаатай холбоотой бүхий л үйлчилгээг иргэдэд ойртуулах, шинэ техник, технологийг нэвтрүүлэх чиглэлээр хүчин чармайлт гарган ажилласан. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд энэхүү нэмэлт өөрчлөлтөөр газрын төлбөр, татвартай холбоотой асуудлыг Татварын ерөнхий газар болон тус яамны Газар зохион байгуулалт, геодеки зураг зүйн газрын дундын мэдээллийн санд мэдээллийг харилцан солилцох замаар шийдвэрлэхээр болсон. Өөрөөр хэлбэл газрын төлбөр, татварын ногдуулалтыг Газрын төлбөр, татварын системээр ногдуулж Татварын удирдлагын нэгдсэн системд илгээх бөгөөд энэхүү системээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад нэхэмжлэл илгээх, нэхэмжлэлийн дагуу төлөгдсөн төлбөр буцаад тус системд бүртгэгдэнэ. Ингэснээр байрлалд суурилсан төлбөр, татварын тогтолцоог байгуулж, нэг талаас иргэд, олон нийтэд хүрч буй үйлчилгээ шуурхай явагдах, нөгөө талаас улсын төсвийн орлогын биелэлтийг хангахад чухал ач холбогдолтой ажил боллоо. Дээр дурдсан газрын үнэлгээтэй холбоотой бүх мэдээллүүдийг иргэд, олон нийт www.egazar.gov.mn хаягнаас харах мөн төрийн үйлчилгээний танилт нэвтрэлтийн ДАН системсээр нэвтрэн өөрийн газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтийн дэлгэрэнгүй мэдээллийг харах, эргээд бидний үйлчилгээнд хяналт тавих боломжийг бүрдүүлж чадсан.

  • Барилга, хот байгуулалтын салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг шинэчлэн, цахим хуудаст байршуулсан.
  • Захиргааны ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Захиргааны хэм хэмжээний актын санд бүртгэлтэй боловч Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгддэггүй байсан 1991-2010 онд батлагдсан 68 шийдвэрийн жагсаалтыг гаргаж нийтэлсэн.
  • Барилга, хот байгуулалтын яамны бүтцийн нэгжийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа, албан тушаалтан бүрийн чиг үүргийг газар, хэлтэс тус бүрээр нэгтгэн хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн давхардал, хийдэгдэлийг нягтлан, шинэчлэн боловсруулж батлуулсан.
  • Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 133 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн 2017 оны үнийн индекс”, мөн сайдын 2019 оны 134 дүгээр тушаалаар батлагдсан “Нэгж талбар дугаарлах журам”,  мөн сайдын 2019 оны 138 дугаар тушаалаар батлагдсан Барилга, байгууламжийн инженерийн судалгааны нийтлэг үндэслэл /БНбД 11-07-19/”-ийг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгүүлж, www.legalinfo.mn цахим хуудаст байршуулсан.
  • Шинээр боловсруулсан хуулийн төсөл, дүрэм журмын төслийг яамны вэб хуудас болон сайтад байршуулж санал авах, нээлттэй хэлэлцүүлэгүүдийг зохион байгуулах, салбарын зөвөлгөөнд хэлэлцүүлэх, гарсан зөвлөмжийг тусган, холбогдох төрийн болон ТББ-ын саналыг тусган батлуулан ажиллаж байна.
  • Лэнд менежер мэдээллийн системд тоон гарын үсгийн програм хангамжийг нэвтрүүлэх гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан бөгөөд програм хангамжийн ажил хийгдэж, Газрын кадастрын мэдээллийн санг Үндэсний дата төвд байрлуулан Хур системд холбох ажлыг бүрэн хийж дууссан болно.   Тус яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хариуцан Oronsuuts.mcud.gov.mn  мэдээллийн санг ашиглалтад оруулсан. Энэ мэдээллийн сангийн нэг хэсэг нь түрээсийн орон сууцны мэдээллийн сан бөгөөд түрээсийн орон сууц ашиглалтад орсон тохиолдолд бүртгэлийн хэсгийг тухай бүр идэвхижүүлэн цахим бүртгэл явуулахаар зохицуулсан болно. Тайлант хугацаанд Газрын биржийн цахим системээр дамжуулан газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагаар дамжуулан цуглуулах боломжийг бүрдүүлж, Газрын кадастрын мэдээллийн сангаас нэгж талбарын мэдээллийг авч байхаар програм хангамжийг хөгжүүлсэн.  Тухайн онд Газрын биржийн цахим системээр нийт 7358 газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ цуглуулсан бөгөөд тус системээр дамжуулан олон нийтэд үйлчлэх, ил тод болгох боломжийг бүрдүүлсэн.
  • Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас яамны бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьж, газар хэлтсүүд, харьяа байгууллагуудын хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланд мониторинг хийж тайланг холбогдох газруудад тогтоосон хугацаанд нь хүргүүлэн ажилладаг.

9.

Дүгнэлт

(ололт, дутагдал, анхаарах асуудлууд)

  • Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагаанд авлигын эсрэг арга хэмжээ, эрх зүйн зохицуулалт нэг мөр болж хэвшсэн бөгөөд цаашид боловсронгуй болох ололттой тал ажиглагдаж байна.
  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран хэрэгжүүлэгч байгууллага хоорондын хамтын ажиллагаа дутагдаж байна. Өөр хоорондоо сайн туршлага, мэдээлэл солилцох хэрэгцээ шаардлага гардаг. 
  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг ямар байгууллага хариуцдаг талаар мэдээллээр хангах.

10.

Санал

  • ЭБАТ-уудад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний үр дүнгийн талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах;
  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэгч байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Ажлын албаны зүгээс уулзалт, арга хэмжээ зохион байгуулах;
  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан зарим арга хэмжээ тус яаманд хамаарахгүй тул цаашид тайлан ирүүлэх маягт болон тайлагнах цахим системээс хасах. Тухайлбал:

1. Үндсэн хэрэгжүүлэгч нь ЗГХЭГ, АТГ, ТАЗ, УА учраас төлөвлөвлөгөөний 4.1.1.10.1.Төрийн албаны бүх чиглэлээр богино  хугацааны болон давтан сургалт явуулах  нийтийн албаны сургалтын институт байгуулах арга хэмжээний биелэлт;

2. Сургалтын модуль боловсруулах арга хэмжээний үндсэн хэрэгжүүлэгч нь АТГ, ТАЗ, УА байгаа тул 4.1.1.10.2.Сургалтын модуль, давтан сургалтын хөтөлбөр боловсруулах арга хэмжээ;

 3. Шилжүүлсэн чиг үүрэгт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх арга хэмжээний үндсэн хэрэгжүүлэгч нь ЗГХЭГ, хамтран хэрэгжүүлэгч нь ТББ байгаа тул 4.1.2.2.3.Төрийн бус байгууллагад шилжүүлсэн төрийн үйлчилгээний үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх арга хэмжээ;

4. Тус яам шалгалт хийх чиг үүрэг хэрэгжүүлдэггүй тул 4.1.2.4.3.Хяналт шалгалтын 70 хувийг урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулах, хяналт шалгалтын чиглэлийг цөөрүүлэх арга хэмжээг тус тус хасуулах саналтай байна.

11.

Шаардагдах төсөв

---

12.

Төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талуудын хамтын ажиллагаанд өгөх хөндлөнгийн үнэлгээ

  • Авлигатай тэмцэх газрын зүгээс өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Барилга, хот байгуулалтын яамтай ЭБАТ-аар дамжуулан байнгын хамтын ажиллагаатай ажиллаж байна.
  • Цаашид хөтөлбөрийг хэрэгжүүлэгч бусад байгууллагатай Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн ажлын албаар дамжуулан хамтран ажиллах бүрэн бололцоотой юм.

13.

Сургалтад хамруулах албан хаагчийн тоо

Үндэсний хөтөлбөрийн 4.1.1.10-т заасны дагуу Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвийн авлигын эсрэг сургалтын хөтөлбөрийн хүрээнд тус яамнаас 2020 онд нийт албан хаагчдыг оролцуулах хүсэлтэй байна. Учир нь Төрийн албаны хууль батлагдсанаар төрийн албан хаагчийн хариуцлагын тогтолцоо сайжирсан. Түүнчлэн цаг үеийн шаардлагад нийцсэн шинэ агуулга, хэлбэртэй сургалтыг жил бүр АТГ-аас албан журмаар явуулж байх нь зүйлтэй байна.

14.

Бүх шатны төрийн байгууллагад хамаарах

Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт (өөрийн үнэлгээ)

Биелэлт дундаж

Зорилтын тоо

Зорилт 1

Зорилт 2

Зорилт 3

100%

3

100%

100%

100%

15.

Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт (өөрийн үнэлгээ)

Биелэлт дундаж

Зорилтын тоо

Зорилт 7

Зорилт 10

-

100%

2

100%

100%

-

18.

Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн нэгдсэн үнэлгээ
(
АТГ-ын үнэлгээ)

Нэгдсэн үнэлгээ

100 %

                     

 

 

 

 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан