ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТ БА ХОТЫН ТЭСВЭРТЭЙ БАЙДЛЫН ХҮРЭЭНД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ
Хот байгуулалт, барилга, орон суужуулалтын яамны Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого зохицуулалтын газрын дарга О.Одбаяр Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч “Гамшгийн эрсдэлийн менежмент, хотын тэсвэртэй байдал ба орон сууцжуулалтын техник туслалцааны хүрээнд” хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Уулзалтад Дэлхийн банкны Орон сууцжуулалтын ахлах мэргэжилтэн Дао Харрисон, Хотжилтын шинжээч Шиао Ву, Хотын тэсвэртэй байдал ба газар ашиглалтын зөвлөх Даниэль нар болон ХББОСЯ-ны холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Талууд “Bestger simple” үнэлгээний стандартыг ашиглан Монгол Улсад тэсвэртэй, хүртээмжтэй орон сууцны санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх, орон сууцжуулалтын цогц төлөвлөгөө боловсруулах зэрэг асуудлаар хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын орон сууцны салбарын тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, төлөвлөлтийн шинэчлэлд олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал алхам боллоо.