ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛ "АМЬДРАХ ОРЧИН БА ОРОН СУУЦ" СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Тус хэлэлцүүлэгт барилга, орон сууцжуулалтын салбарын төрийн болон төрийн бус байгууллага, төслийн нэгж, хувийн хэвшлийн ААН байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж ХББОСЯ-ны Хот байгуулалт орон сууцжуулалтын бодлогын газрын дарга О.Одбаяр “Энэхүү хэлэлцүүлэг нь бүх яамдад зохион байгуулагдах бөгөөд салбарын мэргэжилтнүүд, залуучуудын төлөөлөл болон залуучуудын иргэний нийгмийн төлөөллүүдийг хамруулан тухайн салбарт залуучуудын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөхцөл байдлын талаарх судалгаа мэдээллийг танилцуулж залуучуудын оролцоонд суурилсан санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцүүлэн, нарийвчлан эрэмбэлж зөвлөмж, бодлогын шийдвэрийг боловсруулах зорилготой” гэдгийг онцлов.

ХББОСЯ-ны Хот дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга В.Мөнхжаргал барилгын салбарт цаашид авах арга хэмжээ, бодлогын талаар танилцуулав.

✅ “Солонго1-2", “Залуус-1” орон сууцны төслийн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг Засгийн газарт танилцуулах, орон сууцжуулалтын банк байгуулах ажлын хүрээнд орон сууцны нийлүүлэлтийн бодлогыг тодорхойлох.

✅ Ипотек түрээсийн орон сууцны цахим мэдээллийн сангийн ажлыг эхлүүлэх, Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэх,

✅ Хот байгуулалтын салбарын норм, дүрэм, журам, аргачлалыг шинэчлэн боловсруулж, батлуулах

✅ Шинэ Хархорин, Хүннү хотуудыг байгуулах, зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээний ажлуудыг хэрэгжүүлнэ.

✅ Хот байгуулалтын кадастрын цахим систем болох urban.gov.mn сайтад өгөгдөл цуглуулах, нөхөн бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, байнгын ажиллагаанд оруулан холбогдох байгууллагуудыг нээлттэй мэдээллээр хангах,

✅ Хуулиудын шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлтийн төслүүдийг бэлтгэж оролцогч талуудын саналыг тусгаж 2026 онд батлуулсан байхыг зорьж ажиллаж байна.

May be an image of one or more people, people studying and text

May be an image of one or more people

May be an image of one or more people, people studying and text


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан