“Наран халаалтын сисем”

 

“Наран халаалтын сисем” буюу нарны эрчим хүчийг ашиглах ухаалаг сисем бүхий  45 м2 амины орон сууцны зураг төслийг “Өрнөлпроект” ХХК нь боловсруулж танилцуулж байна .

Наран халаалтын системийн ажиллах зарчим:

“Наран халаалтын систем” нь нарны коллектороор нарны эрчим хүчийг дулаанд хувиргаж, үүссэн дулааныг барилгад агаар дамжуулах хоолой, сэнсээр түгээж дулаан орчин үүсгэнэ. Наргүй үед болон шөнийн цагаар барилгын сууринд шалны доор бэлтгэсэн хайрганд нөөцөлсөн дулааныг түгээх ухаалаг удирдлагатай систем юм.

“Наран халаалтын систем”-ийн нарны коллекторыг суурилуулахад үнэтэй тоног төхөөрөмж, нарны хавтан, батарей худалдаж авах шаардлагагүй тул анхны хөрөнгө оруулалтын хэмжээ бага.

“Наран халаалтын систем”-ийн давуу тал:

  • Нарны эрчим хүчийг дулаанд хувиргаж, барилгыг дулаанаар хангана;
  • Нарны дулааныг нөөцөлж, наргүй үед болон шөнийн цагаар нөөцөлсөн дулаанаараа барилгаа халаах ухаалаг системтэй;
  • Нарны коллектор болон дулааны нөөцлүүр нь хямд төсөр үнэтэй;
  • Дулаан алдагдал багатай;
  • Эрчим хүчний хэмнэлттэй;
  • Нүүрс түлж, агаарын бохирдол үүсгэхгүй;
  • Цахилгаанаар халаахгүй учир ашиглалтын зардал багатай;
  • Ногоон зээлэнд хамрагдах боломжтой;
  • “Наран халаалтын систем” нь Оюуны өмчийн газраас “Дулааны бага оврын эх үүсвэрүүдийн иж бүрдэл” ашигтай загварын патент авсан.

“Наран халаалтын систем” болон зураг төсвийн талаарх мэдээллийг ЭНД дарж авна уу?

Харилцах утас: 99113562, 99082593.  Цахим хаяг: www.urnul.mn , info@urnul.mn

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан