БХБ-ЫН САЙД Б.МӨНХБААТАР СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны удирдлагууд өнгөрсөн 7 хоногт Сэлэнгэ аймагт ажиллалаа. Сэлэнгэ аймагт хэрэгжиж буй төрийн албан хаагчдад зориулсан хөнгөлөлттэй нөхцөлт 120 айлын сууцны төсөл хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж харилцан мэдээлэл солилцлоо.
Энэхүү орон сууцны нэг метр квадратын үнийг 1.087.000 төгрөгөөр тооцжээ. Ингэснээр төрийн албан хаагчид урьдчилгаа төлбөр төлөлгүйгээр 8 жил буюу 96 сарын хугацаанд орон сууцны үндсэн төлбөрөө ямар ч нэмэлт хүү төлбөргүйгээр хувааж төлөх хөнгөлөлттэй зээлэнд хамрагда эхлээд байна.

Аймгийн удирдлагууд аймаг хөгжүүлэх санг татан буулгаж, тус сангийн хөрөнгөөр иргэдээ орон сууцжуулах ажилд зарцуулах шийдвэр гаргаж эхний айлуудын төлөлтөөс хуримтлагдсан мөнгөөр дараагийн орон сууцыг барих зарчмаар энэхүү орон сууцжуулах хөтөлбөр үргэлжлэх аж.

Цаашид уг хөтөлбөрийг бүх сумдад хэрэгжүүлж, иргэдээ инженерийн шугам сүлжээнд холбогдсон орчин үеийн орон сууцаар хангахаар төлөвлөж буйг аймгийн Засаг дарга Ш.Оргил хэллээ.

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар уг төслийн ажлыг цаашид үргэлжлүүлэн төрийн албан хаагчид болон хувийн хэвшлийнхэнд хүртээмжтэй болгоход дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан