БХБЯ-ны гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтын зар

2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 06/850 тоот албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 1.3.2, 2.1-д заасныг тус тус үндэслэн Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хот, суурины ус хангамжийн бодлого, зохицуулалт хариуцсан шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд зарлаж байна.

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулж явуулна. /Журмыг энд дарж үзнэ үү/

Нэг. Дараах болзлыг хангасан албан хаагч, иргэн шалгалтад бүртгүүлнэ.

- Монгол Улсын иргэн байх;

- Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял

  шийтгүүлж байгаагүй;

- Сэтгэцийн өвчин, эмгэггүй;

- Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх.

 

Хоёр. Албан тушаалд тавигдах тусгай шаардлага /энд дарж зөвлөмжтэй танилцана уу/

Ангилал,

зэрэглэл

Ахлах түшмэл, ТЗ-9

Боловсрол

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.

Мэргэжил

Ус хангамж, ариутгах татуургын инженер /0712/

Хүрээлэн буй орчны инженер /073201/  

Мэргэшил

 

Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн

байх;

Туршлага

Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс яамны ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн тэдгээртэй адилтгах албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх.

 

Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

Уг албан тушаалын сонгон шалгаруулалтыг ”Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.3.1-т заасны дагуу нөхнө.

- Төрийн албан хаагчийн анкет; /.pdf/

- Оролцогчийн танилцуулга; /татаж авч бөглөөд .doc файлаар ирүүлэх/

- Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт; /.pdf/

- Эрүүл мэндийн асуумж хуудас; /.pdf/

- Иргэний үнэмлэхийн хуулбар; /.pdf/

- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад                    

  их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг  

  хавсаргах; /.pdf/

- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, /.pdf/

- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар; /.pdf/

- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангарагын хуудас” хуулбар; /.pdf/

- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг; /.pdf/

- Хамгийн сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн,

  мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн    

  гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ; /.pdf/

- Сүүлийн 12 сарын хугацаанд сахилгын шийтгэл, ёс зүйн хариуцлага хүлээсэн эсэх 

  талаарх лавлагаа; /.pdf/

- “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг; /.jpeg/

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт. /.pdf/

Тайлбар:

Дээр дурдсан баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байхыг заавал шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцна.

Хэрвээ хуурамч, дутуу баримт бичиг бүрдүүлэн төрийн албаны тусгай шалгалтад бүртгүүлсэн, оролцсон, нэр дэвшсэн, албан тушаалд томилогдсон нөхцөлд үүнээс үүдэн гарах хариуцлагыг буруутай этгээд хүлээнэ.

Баримт бичгийн эх хувийг зохих шаардлагад нийцүүлэн цахим хэлбэрээр, тогтоосон хугацаанд хүргүүлнэ.

Төрийн албан хаагчийн анкет, шалгалтад бүртгүүлэх тухай хүсэлтэд өөрийн гарын үсгээ зурсан байх, гүйцэтгэлийн үнэлгээ, сахилга шийтгэлийн тодорхойлолтод эрх бүхий байгууллагын албан тушаалтан гарын үсэг зурсан байна.

Шалгалт зохион байгуулах комисс шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах эрхтэй болохыг анхаарна уу.

Дээрх бүрдүүлбэрийн дарааллын дагуу файлуудаа нэгтгэн (pdf, rar, zip) 1 файл болгон энэхүү зард заасан цахим шууданд ирүүлнэ үү.

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах шалгалтыг хялбаршуулсан горимоор шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно.

Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 09:00-17:00 цагийн хооронд myagmardorj@mcud.gov.mn хаягаар цахимаар хүлээн авна.

Бүртгүүлэхээр ирүүлсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг комисс нягтлан шалгана.

Холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэнийг бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ.

Тав. Сонгон шалгаруулалтын хуваарь

Сонгон шалгаруулалтыг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Засгийн газрын 12-р байр, Барилга, хот байгуулалтын яамны 3 давхарын “Хурлын танхим”-д дараах агуулгын хүрээнд зохион байгуулна. Шалгалтын цагийг жич зарлана. Үүнд:

1. Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;

2. Дүн шинжилгээ хийх чадвар;

3. Асуудал шийдвэрлэх чадвар;

4. Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар;

5. Багаар ажиллах чадвар;

6. Оролцогчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин.

Зургаа. Анхаарах зүйл.

Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг мөрдөж амны хаалт, нэг удаагийн бээлий, улавч гэх мэт.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН

ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ

 

Холбогдох утас: 76003333, 99281316


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан