ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАРЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ 2 ДАХЬ ҮЕ ШАТНЫ ТӨСӨЛ
Төслийн зорилтууд: Амьдрах орчинг сайжруулах замаар хот төлөвлөлт болон хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх чадавхийг дээшлүүлэх, салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд оршино.
Зорилт 1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг дагалдах дүрэм, журам болон гарын авлага боловсруулахад зөвлөмж өгөх.
Зорилт 2. Улаанбаатар хотын дунд болон урт хугацааны орон сууцны бодлогыг боловсруулахад зөвлөмж өгөх.
Зорилт 3. Улаанбаатар хотыг дахин хөгжүүлэх бодлого, дунд хугацааны хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулахад зөвлөмж өгөх.
Зорилт 4. Хотыг дахин хөгжүүлэх төслийн хэрэгжилтэд зөвлөмж өгөх.
Зорилт 5. Хотыг дахин хөгжүүлэх төслийн ойлголтыг дэлгэрүүлэхэд зөвлөмж өгөх.
Төсөл нь 5 зорилтын хүрээнд хэрэгжсэн байна. Төслийн хэрэгжилтийн түвшин 100 хувь, 2018 оны тавьсан зорилгоо ханган ажилласан байна.
Төслийн хүрээнд хийгдсэн томоохон ажлууд:
1.“Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх талбайг сонгох үлгэрчилсэн журам”-ыг БХБ-ын сайдын 2016.05.11-ний өдрийн 84 дүгээр тушаалаар батлан, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 3644 дугаарт бүртгүүлсэн.
2.“Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний үлгэрчилсэн загвар”-ыг БХБ-ын сайдын 2016.07.05-ны өдрийн 125 дугаар тушаалаар батлан, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 3658 дугаарт бүртгүүлсэн.
3.“Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ыг БХБ-ын сайдын 2016.07.05-ны өдрийн 126 дугаар тушаалаар батлан захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 3656 дугаарт бүртгүүлсэн.
4.“Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ыг БХБ-ын 2018.03.29-ний өдрийн 46 дүгээр тушаалаар батлан, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 3880 дугаарт бүртгүүлсэн.
5.“Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ыг Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоолоор батлуулсан.
6.“Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ыг Засгийн газрын 2018 оны 341 дүгээр тогтоолоор батлуулсан.
7.“Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах үйл ажиллагааны журам”-ыг БХБ-ын сайдын 2018.12.03-ны өдрийн 202 дугаар тушаалаар батлан захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 4169 дугаарт бүртгүүлсэн. Нийт 7 дүрэм, журам боловсруулагдаж батлагдсан.
8.Иргэд олон нийтэд зориулсан танилцуулга материал (Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны 3 төрлөөр) англи хэл дээр 490 хувь, монгол хэл дээр 2000 хувь болон CD Room хэлбэрээр 6ш, мөн видео танилцуулга CD Room хэлбэрээр 5ш, Мэргэжилтнүүдэд зориулсан “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны гарын авлага” англи хэл дээр 45 хувь, монгол хэл дээр 300 хувь тус тус хэвлэсэн.