ЭРДЭНЭТ ХОТЫН БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ӨРГӨТГӨЛ ТӨСӨЛ /FR-01/
Төслийн зорилго: Эрдэнэт хотын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, түүнчлэн хүн амыг аюулгүй эрүүл орчинд амьдрах, үйлдвэр, орон сууцны барилга нэмэгдэн баригдах нөхцлийг бүрдүүлэх, бохир усны цэвэрлэгээний үр дүнг дээшлүүлэх, хотын хөгжлийг эрчимжүүлэх зэрэг эдийн засгийн болон нийгмийн хэрэгцээг хангахад оршино.
Төслийн зорилтууд:
Зорилт 1. Хоногт 24000 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай иж бүрэн цэвэрлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулах: – 9,224,836,218.00 төгрөг, нийт төсөлд эзлэх хувь 35.0%
Зорилт 2. Эрдэнэт хотын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээ үзүүлэх– 800,000.00 евро, нийт төсөлд эзлэх хувь 5.5%
Зорилт 3. Бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн тоног төхөөрөмжийг захиалах, нийлүүлэх, тээвэрлэх, угсарч, суурилуулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, засвар үйлчилгээг баталгаат хугацаанд хариуцах – 8,735,000 евро, нийт төсөлд эзлэх хувь 59.5%
Төсөл нь 3 зорилтын хүрээнд хэрэгжсэн байна. Төслийн хэрэгжилтийн түвшин 90 хувьтай байна. Үүнд:
Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт
|
Хэрэгжилтийн түвшин /%/
|
Зорилтын тоо
|
Зорилт 1
|
Зорилт 2
|
Зорилт 3
|
93,3% |
3 |
90 |
100 |
90 |