ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ МОН-3244/3245 ТӨСӨЛ

Төслийн зорилго: Дархан хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, бохир болон дулааны шугам сүлжээг шинэчлэх, төслийн менежментийн дэмжлэг ба чадавхийг бэхжүүлэхэд оршино.

Төслийн зорилтууд:

  Зорилт 1. Цэвэрлэх байгууламж насос станц шинэчлэх;

  Зорилт 2. Дулааны болон бохирын шугам сүлжээ шинэчлэх;

  Зорилт 3. Төслийн менежментийн дэмжлэг ба чадавхийг бэхжүүлэх.

Төслийн хүрээнд гүйцэтгэсэн томоохон ажлууд:

ØЦэвэрлэх байгууламж болон насос станцуудын ажлын зургийг боловсруулж батлуулсан. Зураг төслийн ажлын явц 100%.
ØБохир усны шугам хоолой 6,8 км-ийг барьж, ашиглалтад оруулсан.  
ØДулааны насос станц №3 болон түүний тоног төхөөрөмжийг угсарч байрыг шинэчлэн засч одоо байгаа цэвэрлэх байгууламжийг төвийн дулааны шугам сүлжээнд холбосон.
ØТөслийн менежмент, институцийг бэхжүүлэх арга хэмжээний хүрээнд төслийн оролцогч талуудад худалдан авалт, санхүү, барилгын ажлын менежментийн талаарх сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулсанаас гадна Америк, Канад, Хятад, Герман улсуудад туршлага судлах, танилцах сургалтуудыг зохион байгуулсан.

Төсөл, хөтөлбөрийн

хэрэгжилтийн үнэлгээ,

дүгнэлт

 

Хэрэгжилтийн түвшин /%/

 

Зорилтын тоо

 

Зорилт 1

 

Зорилт 2

 

Зорилт 3

 

64.0%

3

35%

74%

66%


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан