ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖИН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖИН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-д заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт
№ |
Байгууллага |
Нэгж |
Албан тушаал |
Орон тоо |
Албан тушаалын |
Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага |
||||
Ангилал |
Зэрэглэл |
Боловсрол |
Мэргэжил |
Мэргэшил |
Туршлага |
|||||
1 |
Барилга, хот байгуулалтын яам |
Төрийн захиргааны удирдлагын газар |
Яамны хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн |
1 |
Дэс түшмэл |
ТЗ-6 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
эдийн засаг /0311/. |
. |
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
2 |
Барилга, хот байгуулалтын яам |
Төрийн захиргааны удирдлагын газар |
Гамшгийн эрсдэл, жендерийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан шинжээч |
1 |
Ахлах түшмэл |
ТЗ-5 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
Менежмент ба удирдахуй 041301, 041303-041307/. |
Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх. |
-Төрийн албанд 6 жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх; хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх. |
3 |
Барилга, хот байгуулалтын яам |
Төрийн захиргааны удирдлагын газар |
Төрийн нарийн бичгийн даргын өдөр тутмын үйл ажиллагаанд туслах мэргэжилтэн |
1 |
Дэс түшмэл |
ТЗ-7 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
|
Тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх |
Туслах түшмэлийн албан тушаалд ажиллаж байсан бол давуу тал болно. |
4 |
Барилга, хот байгуулалтын яам |
Статистик, мэдээллийн технологийн хэлтэс |
Сүлжээний аюулгүй байдал, дотоод сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтэн |
1 |
Дэс түшмэл |
ТЗ-6 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
|
- |
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
5 |
Барилга, хот байгуулалтын яам |
Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар |
Барилгын чанар, аюулгүй байдлын бодлого, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн
|
1 |
Дэс түшмэл |
ТЗ-6 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
Иргэний ба үйлдвэрийн барилга, байгууламж /0732/. |
- |
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
6 |
Барилга, хот байгуулалтын яам |
Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар |
Цахилгаан хангамж, автоматик, холбоо-дохиоллын бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн |
1 |
Дэс түшмэл |
ТЗ-6 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
мэдээлэл холбооны сүлжээний инженерчлэл /071407/. |
- |
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
7 |
Барилга, хот байгуулалтын яам |
Санхүү, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны газрын санхүү, төрийн сангийн хэлтэс |
Хангамжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн |
1 |
Дэс түшмэл |
ТЗ-6 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
нягтлан бодох бүртгэл /041101/; |
- |
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
8 |
Барилга, хот байгуулалтын яам |
Санхүү, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны газрын санхүү, төрийн сангийн хэлтэс |
Төрийн сангийн гүйлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн |
1 |
Дэс түшмэл |
ТЗ-6 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
Нягтлан бодох бүртгэл /041101/. |
- |
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
9 |
Барилга, хот байгуулалтын яам |
Салбарын хяналтын газар |
Усны барилга байгууламж, инженер геологийн хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн |
1 |
Дэс түшмэл |
ТЗ-6 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
Иргэний ба үйлдвэрийн барилга, байгууламж /0732/. |
- |
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
Тавигдах болзол, шаардлага:
- төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
- Хүсэлт;
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
- Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/;
- Төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгсөн нотлох баримтыг хавсаргах.
Материал хүлээн авах:
- Хугацаа: 2024 оны 06 сарын 02-ний өдрийн 17:30 хүртэл.
- Хүлээн авах хаяг: oyunkhorloo@mcud.gov.mn цахим шуудангаар
- Холбоо барих утас: 86061005.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ