ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖИН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР ЭРХЭЛСЭН ТҮШМЭЛ
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖИН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-д заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
№ |
Байгууллага |
Нэгж |
Албан тушаал |
Орон тоо |
Албан тушаалын |
Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага |
||||
Ангилал |
Зэрэглэл |
Боловсрол |
Мэргэжил |
Мэргэшил |
Туршлага |
|||||
1 |
Барилга, хот байгуулалтын яам |
Төрийн захиргааны удирдлагын газар |
Төрийн захиргааны удирдлагын газрын дарга |
1 |
Эрхэлсэн түшмэл |
ТЗ-2 |
Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
-Архитектур ба барилга, угсралт /073/; -нийгмийн болон зан үйлийн шинжлэх ухаан /0311, 0312/; -эрх зүй /0421/; бизнес ба удирдахуй /041201, 041301, 041306, 041307/. |
Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх. |
-Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх; Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх. |
2 |
Барилга, хот байгуулалтын яам |
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хот байгуулалтын газар |
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хот байгуулалтын газрын дарга |
1 |
Эрхэлсэн түшмэл |
ТЗ-2 |
Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
Архитектур, хот төлөвлөлт /0731/; иргэний ба үйлдвэрийн барилга, байгууламж /0732/. |
Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх. |
-Төрийн албанд 6 жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх; хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх. |
3 |
Барилга, хот байгуулалтын яам |
Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар |
Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга |
1 |
Эрхэлсэн түшмэл |
ТЗ-2 |
Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
Иргэний ба үйлдвэрийн барилга, байгууламж /073201-073204/; |
Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх. |
-Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх; Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх. |
4 |
Барилга, хот байгуулалтын яам |
Санхүү, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны газар |
Санхүү, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны газрын дарга |
1 |
Эрхэлсэн түшмэл |
ТЗ-2 |
Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
-Санхүү /041201/; -эдийн засаг /031101/; -нягтлан бодох бүртгэл /0411/; бизнесийн удирдлага /041301/. |
Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх. |
-Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх; Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх. |
5 |
Барилга, хот байгуулалтын яам |
Төрийн захиргааны удирдлагын газар |
Хуулийн хэлтсийн дарга |
1 |
Эрхэлсэн түшмэл |
ТЗ-3 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
-Эрх зүй (0421). |
Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх; |
-Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх; Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх. |
6 |
Барилга, хот байгуулалтын яам |
Санхүү, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны газар |
Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга |
1 |
Эрхэлсэн түшмэл |
ТЗ-3 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
-Олон улсын харилцаа (031202); -бизнес удирдлага /041301/; -аялал жуулчлал /101501/. |
Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх; |
-Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх. |
7 |
Барилга, хот байгуулалтын яам |
Санхүү, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны газар |
Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий санхүүч |
1 |
Эрхэлсэн түшмэл |
ТЗ-3 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
-Санхүү /041201/; -Эдийн засаг /0311/; Нягтлан бодох бүртгэл /0411/. |
Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх; -Мэргэшсэн нягтлан бодогч байх. |
Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх. |
8 |
Барилга, хот байгуулалтын яам |
Салбарын хяналтын газар |
Инженерийн дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга |
1 |
Эрхэлсэн түшмэл |
ТЗ-3 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
-Цахилгаан, эрчим хүч /0713/; -иргэний ба үйлдвэрийн барилга, байгууламж /0732/. |
Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх. |
-Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх; -Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх. |
Тавигдах болзол, шаардлага:
- төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
- Хүсэлт;
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
- Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/;
- Төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгсөн нотлох баримтыг хавсаргах.
Материал хүлээн авах:
- Хугацаа: 2024 оны 05 сарын 29-ний өдрийн 17:30 хүртэл.
- Хүлээн авах хаяг: oyunkhorloo@mcud.gov.mn цахим шуудангаар
- Холбоо барих утас: 86061005.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ