ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТУХАЙ ЗАР
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон Шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг материалаа /цахим/-аар болон биечлэн ирүүлж бүртгүүлэхийг урьж байна.
ТАВИГДАХ БОЛЗОЛ, ШААРДЛАГА:
• төрийн алба, төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
• зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
• зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
БҮРДҮҮЛЭХ бичиг баримт:
1. Хүсэлт
2. Төрийн албан хаагчийн анкет/шинэчлэгдсэн/
3. Иргэний үнэмлэхийн хуулбар
4. Тангаргийн хуудас
5. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг
6. Нийгмийн даатгалын дэвтэр болон шимтгэл төлсөн цахим лавлагаа
7. Тушаал шийдвэрийн хуулбар
8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /байгаа болон байсан эсэх 2 тодорхойлолт/
9. Сэтгэцийн эрүүл мэндийн хуудас
10. Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт /2023 оны байдлаар сахилга, ёс зүйн зөрчил гаргаж, арга хэмжээ авагдсан эсэх талаарх байгууллагын тодорхойлолт/
11. Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээний хуудас
12. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх
13. Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн сертификат
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ, ДУУСАХ ХУГАЦАА:
Бүртгэлийн хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цагт хаагдана.
• Хүлээн авах цахим хаяг: b.tsolmon@mcud.gov.mn
• Хүлээн авах хаяг: Барилга, хот байгуулалтын яамны 318 тоотод хүлээн авна.
• Холбоо барих утас: 99056494
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН СУЛ ОРОН ТООНЫ МЭДЭЭЛЭЛ
2023.09.11
№ |
Байгууллага |
Нэгж |
Албан тушаал |
Орон тоо |
Албан тушаалын |
Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага |
||||
Ангилал |
Зэрэглэл |
Боловсрол |
Мэргэжил |
Мэргэшил |
Туршлага
|
|||||
1 |
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар |
Төрийн захиргаа, удирдлагын газар |
Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга |
1 |
Эрхэлсэн түшмэл, Удирдах |
ТЗ-3 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
Эрх зүй (042101); менежмент ба удирдахуй (041301-041305); эдийн засаг (031101). |
Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх. |
Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх. |
2 |
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар |
Газрын удирдлага, хот байгуулалтын газар |
Газрын удирдлага, хот байгуулалтын газрын дарга |
1 |
Эрхэлсэн түшмэл, Удирдах |
ТЗ-3 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
Архитектур, хот төлөвлөлт (073101-073103). |
Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх. |
Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх. |
3 |
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар |
Геодези, орон зайн өгөгдөл, дэд бүтцийн газар |
Геодези, орон зайн өгөгдөл, дэд бүтцийн газрын дарга |
1 |
Эрхэлсэн түшмэл, Удирдах |
ТЗ-3 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
Архитектур, хот төлөвлөлт (073101-073103); дэлхий судлал (053201) (геодезийн инженер, инженер геодези, сансрын геодези-астрономи, агаарын зураглал, зураг зүй). |
Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх. |
Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх. |
4 |
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар |
Хууль, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс |
Хууль, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга |
1 |
Ахлах түшмэл, Удирдах |
ТЗ-4 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
Эрх зүй (042101). |
Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх; Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр гадаад, дотоодын сургалтад хамрагдсан байх. |
Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх; Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр болон тухайн салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай байх. |
5 |
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар |
Хууль, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс |
Салбарын эрх зүйн зохицуулалт, хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн |
1 |
Дэс түшмэл, Гүйцэтгэх |
ТЗ-6 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
Эрх зүй (042101). |
- |
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
6 |
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар |
Хууль, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс |
Хууль, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн |
1 |
Дэс түшмэл, Гүйцэтгэх |
ТЗ-7 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
Эрх зүй (042101); санхүү (041201); менежмент ба удирдахуй (041304, 041305).
|
- |
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
7 |
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар |
Суурь судалгаа, мониторингийн хэлтэс |
Суурь судалгаа, мониторингийн хэлтсийн дарга |
1 |
Ахлах түшмэл, Удирдах |
ТЗ-4 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
Архитектур, хот төлөвлөлт (073101-073103); Хүрээлэн буй орчныг хамгаалах технологи (071201-071203); дэлхий судлал (053201, 053203-053205, 053208). |
Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх;
|
Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил
|
8 |
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар |
Суурь судалгаа, мониторингийн хэлтэс |
Хот, тосгон, бусад суурины газрын мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн |
1 |
Дэс түшмэл, Гүйцэтгэх |
ТЗ-7 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
Архитектур, хот төлөвлөлт (073101-073103); Дэлхий судлал (053201-053205, 053208); хүрээлэн буй орчныг хамгаалах технологи (071201-071203). |
- |
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
9 |
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар |
Хот байгуулалтын хэлтэс |
Хот байгуулалтын хэлтсийн дарга
|
1 |
Ахлах түшмэл, Удирдах |
ТЗ-4 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
Архитектур, хот төлөвлөлт (073104-073107); Иргэний ба үйлдвэрийн барилга, байгууламж (073201-073204, 073206- 073209). |
Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх;
|
Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;
|
10 |
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар |
Кадастрын хэлтэс |
Газрын кадастрын мэдээллийн сангийн асуудал хариуцсан мэргэжилтэн |
1 |
Дэс түшмэл, Гүйцэтгэх |
ТЗ-7 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
Архитектур, хот төлөвлөлт (073101-073103);
|
- |
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
11 |
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар |
Газар зохион байгуулалтын хэлтэс |
Сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө хариуцсан мэргэжилтэн |
1 |
Дэс түшмэл, Гүйцэтгэх |
ТЗ-7 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
Архитектур, хот төлөвлөлт (073101) |
- |
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
12 |
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар |
Орон зайн мэдээлэл, технологийн хэлтэс |
Орон зайн өгөгдлийн стандартчилал, боловсруулалт хариуцсан мэргэжилтэн |
1 |
Дэс түшмэл, Гүйцэтгэх |
ТЗ-7 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
Архитектур, хот төлөвлөлт (073101-073103); Дэлхий судлал (053201) (геодези, инженер геодези, сансрын геодези астрономи, агаарын зураглал), (053208); Өгөгдлийн сан, сүлжээний загварчлал (0612); программ хангамж, түүний хэрэглээ хөгжүүлэлт ба шинжилгээ (0613). |
- |
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
13 |
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар |
Санхүү, эдийн засгийн хэлтэс |
Урсгал үйл ажиллагааны бүртгэл, тайлагнал хариуцсан мэргэжилтэн |
1 |
Дэс түшмэл, Гүйцэтгэх |
ТЗ-7 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
Нягтлан бодох бүртгэл (041101); Эдийн засагч (031101); санхүү, банк, даатгал (041201). |
- |
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |