Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтний сонгон шалгаруулалтын зар
2022 / 06 / 13
Монгол улсын Засгийн газар “Аймгийн төвүүдийн бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих” төсөл”- Бүгд Найрамдах Польш Улсын хөнгөлттэй зээлээр Баян-Өлгий, Завхан, Увс, Говь-Сүмбэр, Дорнод аймгийн бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэж, шинээр барих төслийг хэрэгжүүлнэ.
Төслийн барилга угсралтын ажилд дараах чиг үүрэг бүхий Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэнийг хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулна.