Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг Ц.Баярбатаар гүйцэтгүүлэхээр томиллоо

🇲🇳 Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит хуралдаанаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар шилжүүлэн томиллоо.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг тус яамны Хот байгуулалтын хэлтсийн дарга Ц.Баярбатаар түр орлон гүйцэтгүүлэхээр томиллоо.

Шилжин томилогдож буй удирдлагууддаа Барилга, хот байгуулалтын яамны хамт олон баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан