Төрийн дээд одон медаль гардууллаа
Монгол Улсад Орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ой, “Барилгачдын өдөр-2023” арга хэмжээний хүрээнд эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, идэвхи зүтгэлтэй ажилласан зарим албан хаагчдыг төрийн дээд одон медалиар шагнаж урамшууллаа.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
Чүлтэмийн Мөнхтуяа - "Барилгын төсөвчдийн холбоо"-ны хүндэт гишүүн
АЛТАНГАДАС ОДОНГООР:
Галсанжамцын Батнэмэх - Барилга, хот байгуулалтын яамны ахмад ажилтан
Дүгэрийн Магсаржанцан - "Бүрдэнэбулаг констракшн" ХХК-ийн ХАБЭА-ийн инженер
Мягмаржавын Оюунбилэг - "Хашзэндмэнэ" ХХК-ийн захирал
Батдорж овогтой Алтанхуяг “Булганцэнгэл” ХХК-ийн захирал
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
Ганболдын Эрдэнэхүү - БХБЯ-ны Салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч,
Батсүхийн Мөнхзул - ГЗБГЗЗГ-ын ахлах мэргэжилтэн,
Гриша овогтой Идэрхүү - "Роял нью кэстл" ХХК-ийн захирал
ТЭРГҮҮНИЙ БАРИЛГАЧИН ЦОЛ ТЭМДЭГЭЭР:
Цэвэгмэд Наранчимэг - “Гэгээ үйлс” ХХК-ийн засал чимэглэлчин, Цэрэндаваа Оюунгэрэл - Стандарт хэмжил зүйн газрын мэргэжилтэн, /БХБЯ хариуцсан/
Дэмчигжавын Баасандорж - "Барилга" ХК-ийн арматурчин
ХҮНДЭТ ЖУУХ БИЧГЭЭР:
Авирмэдийн Бямбадорж - "Барилга" ХК-ийн арматурчин тус тус шагнагдлаа. Мөн "Барилгачдын өдөр-2023" арга хэмжээний үеэр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн тэргүүтэй салбарын удирдах ажилтнууд салбарын ахмадууд, гавьяатууд, хөдөлмөрийн баатруудад баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.