Хэлэлцүүлэгийн сэдэв
Газрын багц хуулийн төслүүдэд санал авч байна
Нийт 226 хэлэлцүүлэг байна
2021-05-21
экологийн үнэ цэнтэй газар нутагт уул уурхайн үйл ажиллагааг хориглох зохицуулалтыг тусгахын хамт хуулийн төслийг бүхэлд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуульд нийцүүлэх шаардлагатай байна. Тэрчлэн газрын тосны хайгуулын талбайг улсын тусгай хэрэгцээнд авах зохицуулалтыг хасах нь зүйтэй. хэнтий
2021-05-21
- Стратегийн орд газар, бүтээгдэхүүн хуваах гэрээт талбай, үндэсний хэмжээний бүтээн байгуулалт, цөмийн байгууламжийн зориулалтаар газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авах, энэ тохиолдолд үл маргах журмаар газар чөлөөлөх зохицуулалтыг тусгажээ. Ийнхүү уул уурхайн зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авахдаа байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх зэрэг хүрээлэн буй орчин, хүний эрхэд үзүүлэх сөрөг нөлөө, эрсдэлийг урьдчилан тогтоож, төсөл хэрэгжих орон нутгийн захиргаа, эрх ашиг сонирхол нь хөндөгдөх иргэдийн оролцоотойгоор шийдвэр гаргах асуудлыг орхигдуулсан байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхийг зөрчсөн байна. Тэрчлэн бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайг хайгуул, ашиглалт ялгамжгүйгээр бүхэлд нь улсын тусгай хэрэгцээнд авах нь оновчгүй юм. Газрын тосны хайгуул нь хэд хэдэн аймаг, сумыг хамарсан том талбайд явагддаг учир орон нутагт бэлчээрийн хомсдол үүсгэж, малчдын эрх ашгийг зөрчихөөр байна. хэнтий
2021-05-21
- Улсын тусгай хамгаалалттай газар нутагт уламжлалт мал аж ахуйн үйл ажиллагаанаас өөр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглож байсныг өөрчилж, дархан цаазтай ангиллаас бусад газарт аж ахуйн үйл ажиллагааг зөвшөөрөх, үүний дотор хайгуулын лиценз олгохоор заасан нь орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагын шургуу эсэргүүцэлтэй тулгарна гэдгийг анхаарууна уу хэнтий
2021-05-21
2. Аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, дүүргийн Газрын алба , сумын газрын даамал нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх эрх олгох, гэрээгээр ашиглуулахыг хориглох заалтыг Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгад тусгаагүй байгаа нь ямар зорилготой вэ? 24.5-р зүйл хэнтий
2021-05-21
- Ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг хориглох газар нутгийг урьдчилан тогтоож хамгаалахаар байгаа нь сайшаалтай ч ойн сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эхээс бусад экологийн хувьд үнэ цэнэтэй газар нутгийг шинжлэх ухааны ундэслэлтэйгээр тогтоон хамгаалах асуудлыг орхигдуулжээ. Жишээ нь, ЗГ-ын хөрөнгөөр Монгол Улсын газар нутаг дахь экологийн үнэ цэнэтэй газрыг судлан биологийн олон янз байдлын тархац, байршлыг тогтоосон. Энэ судалгаа нь газрын төлөвлөлт, ашиглалт, хамгаалалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулахад онцгой ач холбогдолтой тул уг судалгааны үр дүнг хэрэглэх ажил Газрын тухай ерөнхий хуульд тусгалаа олох ёстой. хэнтий
2021-05-21
- Улсын газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь аймаг нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд, аймаг нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь сум, дүүргийн төлөвлөгөөнд үндэслэх одоогийн зарчмыг халж, ерөнхийгөөс нарийвчлах зарчмаар буюу улсын төлөвлөгөө нь аймаг, нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын үндэс болохоор заажээ. Ингэхдээ УИХ-аас тогтоосон ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг хориглосноос бусад газрыг уул уурхайн зориулалтаар ашиглуулах шийдвэрийг зөвхөн дээрээс буюу нутгийн захиргаа, өөрөө удирдах байгууллага, оршин суугчдын оролцоогүйгээр гаргахаар байна. Улмаар аймаг, нийслэл, сум, дүүрэг нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөрөө уул уурхайн зориулалтаар ашиглуулах эсхүл үл ашиглуулах газрын байршил, хэмжээг тогтоох боломжгүй байна. хэнтий
2021-05-21
- Сумын ИТХ-ын газар нутгаа тусгай хэрэгцээнд авч хамгаалах бүрэн эрхийг хязгаарлаж, зөвхөн аймгийн ИТХ отор, хадлан, бүтээн байгуулалтын зориулалтаар газар нутгийг тусгай хэрэгцээнд авах, тэгэхдээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас дүгнэлт гаргуулахаар байгаа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар баталгаажсан аймаг, сумын ИТХ-ын бүрэн эрхийг хязгаарласан байна. хэнтий
2021-05-21
- Газрын нэгдмэл сангийн тусгай хэрэгцээний газрын ангиллаас орон нутгийн тусгай хамгаалалттай газрыг хассан нь орон нутгийн иргэд, байгууллага тодорхой газар нутгийг хамгаалан ашиглах санал санаачилгыг үгүйсгэх, газрыг эзэнгүйдүүлэх, улмаар нүүдлийн соёлоо хамгаалах, уламжлуулахад сөргөөр нөлөөлөхөөр байна. хэнтий
2021-05-21
Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д нийцүүлэх
Иргэдийн өмчлөх эрхийн зөрчлөөс сэргийлэнэ үү хэнтий
2021-05-21
“тухайн газрыг энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6, 19.1.9, 19.1.12-т заасан үндэслэлээр улсын тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд нөхөн төлбөрийн хэмжээг талууд харилцан тохиролцсон бол газрыг чөлөөлөх” гэж өөрчлөхийг санал болгож байна хэнтий
2021-05-21
104.11.4р заалт улсын тусгай хамгаалалттай газар нутгийн дархан цаазат газрын ангилалд хамаарах газар, гэснийг улсын тусгай хамгаалалттай газар гэж өөрчилнүү.
2021-05-21
“18.3.2.нийтээр ашиглах бэлчээрийн газарт өвөлжөө, хаваржааны барилга байгууламж барих, ашиглах” гэсэн заалтыг хасах хэнтий
2021-05-21
16р ЗҮЙЛ. МӨРӨН ГОЛ ГЭСНИЙГ, ГОЛ МӨРӨН ГЭЖ ӨӨРЧЛӨХ. ДОРНОД
2021-05-21
Үндсэн хуулийн 6 р зүйлийн 6.2 т иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, энэ эрхийгээ эдлэх, мэдэх эрхийг хэрэгжүүлэх. Дорнот
2021-05-21
Дорнот аймгийн иргэн байна. Санал хүргүүлэв. 85.1.7 дахь заалтад "Тухайн газрыг энэ хуулийн 19 р зүйлийн 19.1.6, 19.1.9, 19.1.12 ь заасан үндэслэлээр улсын тусгай хэрэглээнд авсан тохиолдолд нөхөн төлбөрийн хэмжээг талууд харилцан тохиролцсон бол газрыг чөлөөлөх" гэж өөрчлөх
2021-05-21
Дорнод аймгийн малчин байнаа. 83.3 Уул уурхай ашигт малтмал, газрын тос, байгалийн хий ашиглах, хайгуул хийх, тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдтэй энэ хуулийн 79.5 д заасан эрх бүхий байгууллага, Газар ашиглах гэрээ байгуулахдаа, Захиргааны ерөнхий хуулийн 27 р зүйлд заасан журмын дагуу "Сонсох ажлыг зохион байгуулсан бн гэсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү
2021-05-21
Дорнод аймаг: 18.3.2 нийтээр ашиглах бэлчээрийн газарт өвөлжөө, хаваржааны барилга байгууламж барих, ашиглах гэсэн заалтыг хасах
2021-05-21
Дорнод аймаг. 83.3 уул уурхай, ашигт малтмал, газрын тос, байгалийн хий ашиглах, хайгуул хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд 79.5-д заасан эрх бүхий байгууллага газар ашиглуулах гэрээ байгуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу Сонсох үйл ажиллагаа явуулна гэж өөрчлөх
2021-05-21
Дорнод аймаг
Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д нийцүүлэх. Иргэдийн өмчлөх эрхийн зөрчлөөс сэргийлэх
2021-05-21
Дорнод аймаг
Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, энэ эрхийнхээ хүрээнд мэдэх эрхийг хэрэгжүүлэх. Хуулийн төслийг захиргааны ерөнхий хуульд нийцүүлэх