Хэлэлцүүлэгийн сэдэв
Газрын багц хуулийн төслүүдэд санал авч байна
Нийт 221 хэлэлцүүлэг байна
2021-05-21
Кондоминиум олгох, ашиглахтай холбоотой харилцаа /кондоминиум/ гэж юу гэсэн үг вэ? Монгол хэлийг хуулиндаа ашиглана уу? 3.1.8 -р зүйл
2021-05-21
Экологийн үнэ цэнэтэй газар нутагт уул уурхайн үйл ажиллагааг хориглох зохицуулалтыг тусгах. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуульд нийцүүлэх шаардлагатай байна.
2021-05-21
Улсын тусгай хамгаалалттай газар нутагт мал аж ахуйнаас өөр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрөх. Дархан цаазтай газраас бусад газарт аж ахуйн үйл ажиллагааг зөвшөөрөх
2021-05-21
Улсын тусгай хамгаалалттай газар нутагт мал аж ахуйнаас өөр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрөх. Дархан цаазтай газраас бусад газарт аж ахуйн үйл ажиллагааг зөвшөөрөх
2021-05-21
3.1.8 зүйл монгол хэлийг хуулиндаа ашиглах хэрэгтэй. Кондоминиум гэдэг үгний утгыг ойлгохгүй байна.
2021-05-21
Энэ цахим хэлэлцүүлэг олон нийтэд хүрэхгүй, ялангуяа эрх ашиг нь хөндөгдөх олон талын оролцоог хангахгүй байгаад сэтгэл зовниж байна. Иймээс Мөнхбаатар сайд хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийг биелүүлэхэд анхаарна уу. Ажлын хэсэгтээ энэ чиглэлээр даалгаж ажиллахыг хүсч байна.
2021-05-20
Хуулийн төслийн хэрэгцээ шаардлагын тандан судалгааны тайлан
Одоо хэрэгжиж буй Газрын тухай хуулийн хэрэгжилт, үр дагаврын үнэлгээ
Хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоог ил тод болгоно уу.
2021-05-20
Хуулийн төслүүд нь орон нутгийн иргэдийн газрын эрх, өмчлөх эрх, улмаар амьжиргааны эх үүсвэрээ хадгалах, хамгаалуулах, оршин суух газраа сонгох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, Үндсэн хуулиар баталгаажсан мэдэх эрхийг зөрчихөөр байгаа тул Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагыг хэрэгжүүлж, хуулийн төслийг орон нутгийн иргэдэд танилцуулж, санал шүүмж авна уу. Цахимаар авч байгаа арга нь энэ хуулийн улмаас эрх, ашиг сонирхол нь зөрчигдөх, хөндөгдөх малчдэд хүртээмжгүй, оновчгүй байна.
2021-05-20
"Төлсөн Авсанаа Нийтэл" иргэний нийгмийн эвслээс газрын багц хуулийн төсөл өгч байгаа санал шүүмжийг хүлээн авна уу. Саналыг албан бичгээр мөн хүргүүлэх болно.
Саналын талаар 88724869, 99724869, 88077077, 99192857 утсаар холбоо барина уу.
2021-05-20
Бэлчээрийг ашиглах хамгаалах нийтлэг журмыг газар, байгаль орчин болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран боловсруулж Засгийн газар батална гэж хуульчлах нь малын тоо, толгойн хэт өсөлт, бэлчээрийн газрын доройтолт зэргээс үүдэн тусгай хамгаалалттай газарт оторлох, малыг бэлчээх зэрэг ярвигтай асуудлуудыг зохицуулахад чухал ач холбогдолтой.
2021-05-20
5. Тусгай хамгаалалттай газарт дуудлага худалдаа явуулж газар ашиглуулах нь маш аюултай, тэнд дуудлагаар газар авсан этгээд олон үе дамжин суурьших үл хөдлөх хөрөнгийг барих эрсдлийн улам нэмэгдүүлсэн хэрэг болно. Харин цаашид тусгай хамгаалалттай газарт зөвхөн нийтийн аялал жуулчлалын төслийг шалгаруулах /цанын бааз, мэдээллийн төв, отоглох цэг гэх мэт/, хугацааны хувьд 30-50 жилээр ашиглуулах, цаашид хамгаалалтын захиргаа буюу улсад хүлээлгэн өгөх зарчмыг баримтлан хуульчлах нь зөв.
2021-05-20
4. Кондоминиум гэдэг үгийн оронд Дундын өмчлөлийн бүртгэл гэж оруулах.
2021-05-20
2Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх эрх олгох, гэрээгээр ашиглуулахыг хориглох заалтыг заавал оруулах шаардлагатай. Харин газар зохион байгуулалтын төлөвлөгөө, менежментийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангуулахад талууд хамтран ажиллах бүрэн боломжтой, хамтран ажиллах заалтыг оруулж хуульчлах нь чухал юм.
2021-05-20
Улсын Тусгай хамгаалалттай газарт зөвхөн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрх олгох заалтыг хуулиар бүрэн баталгаажуулах шаардлагатай. Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын захирамжаар Горхи-Тэрэлжийн улсын тусгай хамгаалалттай газарт 3000 гаран иргэнд газар эзэмшүүлсэн, өмчлүүлсэн хууль бус шийдвэрийг гаргасан гашуун туршлага байгааг санах хэрэгтэй.
2021-05-20
1.Экологийн ач холбогдол бүхий газрыг нутгийг тусгай хамгаалалтад авч хамгаалах нь Монгол орны экологийн тэнцлийг хангахад онцгой ач холбогдолтой. Мөн экологийн онцгой ач холбогдол бүхий болон доройтсон газрыг тусгай хамгаалалтад авч биологийн олон янз байдлыг хамгаалах нь төрийн үүрэг байх ёстой.
2021-05-20
5. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг нээлттэй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олж авсан этгээдтэй тухайн дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтыг захиалагч газар ашиглах гэрээ байгуулж ажлын 5 өдөрт багтаан газрын эрхийн бүртгэлд бүртгүүлнэ гэж хуульчилж байгаа нь тэнд дуудлагаар авсан этгээд олон үе дамжин суурьших үл хөдлөх хөрөнгийг барьж цаашдаа өөрийн өмчлөлд тухайн газрыг шилжүүлэн авах боломж нээгдэж байна гэж ойлгож болох уу? 77.2.2
2021-05-20
4. Кондоминиум олгох, ашиглахтай холбоотой харилцаа/кондоминиум/ гэж юу гэсэн үг вэ? Монгол хэлийг хуулиндаа ашиглана уу? 3.1.8 -р зүйл
2021-05-20
Бэлчээрийг ашиглах хамгаалах нийтлэг журмыг газрын болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран боловсруулж Засгийн газар батална гэж зохицуулахдаа байгаль орчны асуудлыг бүхэлд нь орхигдуулж зэрлэг амьтдын идэш тэжээл хомсдох, халдварт өвчин тархах эрсдлийг тооцож зохицуулсан уу? 105.15
2021-05-20
2. Аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, дүүргийн Газрын алба , сумын газрын даамал нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх эрх олгох, гэрээгээр ашиглуулахыг хориглох заалтыг Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгад тусгаагүй байгаа нь ямар зорилготой вэ?24.5-р зүйл
2021-05-20
1. Экологийн ач холбогдол бүхий газар нутгийг тусгай хамгаалалтад авч хамгаалах, тусгай хамгаалалтаас гаргах асуудлыг Газрын Ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгат орхигдуулснаар экологийн ач холбогдол бүхий газар нутаг байхгүй болно гэсэн үг мөн үү? 3-р зүйлд байхгүй байна.