Хэлэлцүүлэгийн сэдэв
Нийт 226 хэлэлцүүлэг байна
2021-05-20
5. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг нээлттэй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олж авсан этгээдтэй тухайн дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтыг захиалагч газар ашиглах гэрээ байгуулж ажлын 5 өдөрт багтаан газрын эрхийн бүртгэлд бүртгүүлнэ гэж хуульчилж байгаа нь тэнд дуудлагаар авсан этгээд олон үе дамжин суурьших үл хөдлөх хөрөнгийг барьж цаашдаа өөрийн өмчлөлд тухайн газрыг шилжүүлэн авах боломж нээгдэж байна гэж ойлгож болох уу? 77.2.2
2021-05-20
4. Кондоминиум олгох, ашиглахтай холбоотой харилцаа/кондоминиум/ гэж юу гэсэн үг вэ? Монгол хэлийг хуулиндаа ашиглана уу? 3.1.8 -р зүйл
2021-05-20
Бэлчээрийг ашиглах хамгаалах нийтлэг журмыг газрын болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран боловсруулж Засгийн газар батална гэж зохицуулахдаа байгаль орчны асуудлыг бүхэлд нь орхигдуулж зэрлэг амьтдын идэш тэжээл хомсдох, халдварт өвчин тархах эрсдлийг тооцож зохицуулсан уу? 105.15
2021-05-20
2. Аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, дүүргийн Газрын алба , сумын газрын даамал нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх эрх олгох, гэрээгээр ашиглуулахыг хориглох заалтыг Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгад тусгаагүй байгаа нь ямар зорилготой вэ?24.5-р зүйл
2021-05-20
1. Экологийн ач холбогдол бүхий газар нутгийг тусгай хамгаалалтад авч хамгаалах, тусгай хамгаалалтаас гаргах асуудлыг Газрын Ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгат орхигдуулснаар экологийн ач холбогдол бүхий газар нутаг байхгүй болно гэсэн үг мөн үү? 3-р зүйлд байхгүй байна.
2021-05-20
Ямар ч тохиолдолд Нийтийн зйалшгүй хэрэгцээ нэрээр иргэдийн өмчийн болон бэлчээрийн эзэмшил газрыг төр булааж авч бизнесийн байгууллагад өгөхийг ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ байна. "ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭ" мөн эсэхийг хэн тогтоох юм. "Төрийн өмчийн газар" Газрын ерөнхий хуулийн 4.1.4. ямар ангиллыш ойлгох юм. Энэ хуулийг хэн нэгнээр гэрээлж мөнгөөр бичүүлсэн байж таарна. эсвэл нэг мэргэжилтэн бичсэн. Нэг эсвэл хэдхэн хүний газрын эрхийн жаахан мэдлэгийн хүрээнд бичигдсэн төсөл байна. НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭНД НЭРЭЭР ИРГЭДИЙН ГАЗАР АЛБАДАН БУЛААХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА.
2021-05-20
газрын багц хуулийн өөрчлөлт хийж байгаа талаар, мөн иргэдээс цахим санал авч байгаа талаараа ОЛОН НИЙТЭД ЗАРЛАН СУРТАЛЧЛАХ АЖИЛ ЯАГААД ХИЙХГҮЙ байна вэ? Танай яамны сайтаар иргэд хамгийн бага ордог. 2-рт энэ цагц хуулийг гаргаснаар нийгэм, эдийн засаг, байгаль орчинд ямар нөлөөлөл үүсх талаар нөлөөллийн судалгаа шинжилгээ хийсэн үү. Энэ хуулийн үзэл баримтлал хаана байна вэ? Эдгээрийг ил болгох хэрэгтэй байна. СЭМХЭН ингэж тавьчихаад яаж иргэдийг санал өгнө гэж үзэж байна вэ Станпдарт шаардлага хангахгүй нэр төдий ажил болж байна. Мөнхбаатар сайдаас арай өөр хүлээлт харж байсан, бас хэрэг алга. Тэгэхээр 1-рт хугацаагаа сунгах, 2-рт энд хуулийн төсөл байршууллаа олон нийт саналаа өгөөарэй гэдэг сурталчилгаа хийхийг шаардаж байна. Хуулийн дагуу дараагийн шатны хэлэлцүүлэг байгаа баөйх гэхдээ олон нийтэд сурталчилахыг шаардаж байна. хууль санаачлан өргөн барих УИХ-ын гишүүний 20 сая төгрөгөөс үүнд зарцуулах ёстой.
2021-05-19
2021-05-19
Сумын газар нутгийн 60-70 гаруй хувийг тусгай хамгаалалтанд авчихаад малчин өрх өвөлжөө хаваржаагаа эзэмших эрх байхгүй хөдөө баг дээр иргэн шилжиж очиж болохгүй байна. Учир нь Улсын бүртгэлээр хөдөө багт шилжиж ирж байгаа өрх иргэн заавал газрын гэрчилгээтэй байх ёстой тусгай хамгаалалтай газр нутагт амьдарч байгаа багийн өрхөд газрын гэрчилгээ олгохгүй байгаа тул хүний эрх маш зөрчигдөж байна Сүхбаатар аймагДарьганга суманд
2021-05-19
Тусгай хамгаалалттай газар нутагт байгаа малчдын өвөлжөө хаваржааг хугацаатай эзэмшүүлэх
2021-05-19
2021-05-18
Тухайн нутагийн угуул иргэд давуу эрхтэй нутаг орондоо амьдармаар байна заавал нутагийн иргэдийн саналийг заавал асууж ямарваа уул уурхайн зөвшөөрөлийг шийддэг баймаар байна
2021-05-18
Газар улсын үндэс мөн. Газар , бэлчээр, хадлангийн талбай, өвөлжөө хаваржаа зуслан зэргийг тухайн нутгийн уугуул иргэд өөрсдөө мэддэг байх нь нүүдэлчин соёлд нийцэх нь зүй. Хөндлөнгийн хөх зүү хатгаж үзээгүй нөхөд болон ээрх мэдэлтэй гэх нөхдөөс хамгаалах хатуу чанга хууль бх ёстой. Газар усаар оролдох бол дэмий асуудал мөн.
2021-05-18
Хөдөө суманд амьдардаг иргэн үе удмаараа нутаглаж ирсэн өвөлжөө хаваржаа зуслангийн газраа ИТХ-ын төлөвлөгөөнд орсноос үл хамааран өмчилж авах эрхийг бүрдүүлэх шаардлагатай. Ямар газар амьдарч нутаглахаа малчид мэднэ. Хөндлөнгийн хүмүүс малчдын нутгийг сонгох нь өрөөсгөл юм. /Нутаг зааж болохгүй/
2021-05-11
Ерөнхий хуулиндаа нэр томьёоны хэсэгтээ "газрыг төлөвлөлт" гэж эсвэл ...газар төлөвлөх ...гэж юуг хэлэх тухай тайлбар ойлголт алга
2021-05-11
Газрын ерөнхий болон багц хуулиудын агуулгыг салбар салбарын суурь хуулиудтай агуулгын зарчмын хувьд нь уялдуулах зайлшгүй шаардлагатай . энэ хууль нь ЭЗ ийн либерал үзэлд тулгуурлаж хийгдэж, харин зарим нийгмийн соёлын харилцаа нь манай нийгмийн хувьд өөр үзэл баримтлал дээр суурьлаж байгаа. ЭЗ чухал боловч түүнийг хэтрүүлж томьёолсоноос зарим харилцаа хямралд ороод байна.
2021-05-10
Иргэдийн өмчилж болон эзэмшиж олон жил амьдарч байгаа газрыг шууд хүчээр авах арга залийг хатуу эсэргүйцнэ.
2021-05-10
2021-05-09
Хөдөө суманд амьдардаг иргэн үе удмаараа нутаглаж ирсэн өвөлжөө хаваржаа зуслангийн газраа ИТХ-ын төлөвлөгөөнд орсноос үл хамааран өмчилж авах эрхийг бүрдүүлэх шаардлагатай. Ямар газар амьдарч нутаглахаа малчид мэднэ. Хөндлөнгийн хүмүүс малчдын нутгийг сонгох нь өрөөсгөл юм. /Нутаг зааж болохгүй/
2021-05-09
УБ иргэн орон нутагт гэр бүлийн зориулалтаар амьдрах газраа өөрөө сонгож эзэмших ашиглах эрхийг нээж өгнө үү. Үндсэн хуулиар олгогдсон эрх.
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12