Хэлэлцүүлэгийн сэдэв
Газрын багц хуулийн төслүүдэд санал авч байна
Нийт 226 хэлэлцүүлэг байна
2021-05-21
- Улсын тусгай хамгаалалттай газар нутагт уламжлалт мал аж ахуйн үйл ажиллагаанаас өөр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглож байсныг өөрчилж, дархан цаазтай ангиллаас бусад газарт аж ахуйн үйл ажиллагааг зөвшөөрөх, үүний дотор хайгуулын лиценз олгохоор заасан нь орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагын шургуу эсэргүүцэлтэй тулгарна гэдгийг анхааруулая хэнтий
2021-05-21
- Ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг хориглох газар нутгийг урьдчилан тогтоож хамгаалахаар байгаа нь сайшаалтай ч ойн сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эхээс бусад экологийн хувьд үнэ цэнэтэй газар нутгийг шинжлэх ухааны ундэслэлтэйгээр тогтоон хамгаалах асуудлыг орхигдуулжээ. Жишээ нь, ЗГ-ын хөрөнгөөр Монгол Улсын газар нутаг дахь экологийн үнэ цэнэтэй газрыг судлан биологийн олон янз байдлын тархац, байршлыг тогтоосон. Энэ судалгаа нь газрын төлөвлөлт, ашиглалт, хамгаалалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулахад онцгой ач холбогдолтой тул уг судалгааны үр дүнг хэрэглэх ажил Газрын тухай ерөнхий хуульд тусгалаа олох ёстой. хэнтий
2021-05-21
- Улсын газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь аймаг нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд, аймаг нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь сум, дүүргийн төлөвлөгөөнд үндэслэх одоогийн зарчмыг халж, ерөнхийгөөс нарийвчлах зарчмаар буюу улсын төлөвлөгөө нь аймаг, нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын үндэс болохоор заажээ. Ингэхдээ УИХ-аас тогтоосон ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг хориглосноос бусад газрыг уул уурхайн зориулалтаар ашиглуулах шийдвэрийг зөвхөн дээрээс буюу нутгийн захиргаа, өөрөө удирдах байгууллага, оршин суугчдын оролцоогүйгээр гаргахаар байна. Улмаар аймаг, нийслэл, сум, дүүрэг нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөрөө уул уурхайн зориулалтаар ашиглуулах эсхүл үл ашиглуулах газрын байршил, хэмжээг тогтоох боломжгүй байна. хэнтий
2021-05-21
- Сумын ИТХ-ын газар нутгаа тусгай хэрэгцээнд авч хамгаалах бүрэн эрхийг хязгаарлаж, зөвхөн аймгийн ИТХ отор, хадлан, бүтээн байгуулалтын зориулалтаар газар нутгийг тусгай хэрэгцээнд авах, тэгэхдээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас дүгнэлт гаргуулахаар байгаа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар баталгаажсан аймаг, сумын ИТХ-ын бүрэн эрхийг хязгаарласан байна. хэнтий
2021-05-21
- Газрын нэгдмэл сангийн тусгай хэрэгцээний газрын ангиллаас орон нутгийн тусгай хамгаалалттай газрыг хассан нь орон нутгийн иргэд, байгууллага тодорхой газар нутгийг хамгаалан ашиглах санал санаачилгыг үгүйсгэх, газрыг эзэнгүйдүүлэх, улмаар нүүдлийн соёлоо хамгаалах, уламжлуулахад сөргөөр нөлөөлөхөөр байна. хэнтий
2021-05-21
19 дүгээр зүйл. Тусгай хэрэгцээний газар
19.2 дахь хэсэг
Орон нутгийн хэмжээний томоохон бүтээн байгуулалт, инженерийн дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар болон усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс, хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий газар, экосистемийн тэнцлийг хадгалах, хамгаалах, ховордсон амьтан ургамлын зүйлийн амьдрах орчин, зэрлэг амьтдын нүүдлийн замыг хамгаалах, түүх болон соёлын өвийг хадгалан, хамгаалах, сум дундын отрын бэлчээр, хадлангийн талбайн зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно. Хэрэв ингэж нэмж оруулахгүй бол Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах хэсэг хязгаарлагдмал бөгөөд зөвхөн усыг хамгаалахаар харагдаж байна. Гэтэл усан орчингүй байгалийн зүй тогтол, амьдрах орчныг хамгаалах боломжгүй болгосон байна. хэнтий
2021-05-21
19 дүгээр зүйл.Тусгай хэрэгцээний газар.
19.1 дэх хэсэг
“19.1.18.орон нутгийн хамгаалалттай газар” гэж нэмэх Байгаль орчны сайдын 2000-01-10-ны өдрийн 07 тоот тушаалаар батлагдсан “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай” журмыг хэрэгжүүлэх боломжгүй болно. хэнтий
2021-05-21
18 дугаар зүйл
18.3.4.ойн сан бүхий газар, гол, мөрний урсац бүрэлдэх эх газрыг уул уурхайн хайгуул, ашиглалтын зориулалтаар ашиглах “усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс” гэж нэмэх Усны тухай хуульд нийцүүлэх санал оруулж байна. хэнтий
2021-05-21
УИХ-аар албан ёсоор батлагдаагүй газар нутгийн нэрийг хэрэглэхгүй байх. хэнтий
2021-05-21
Газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах дээрх үүрэг амлалт нь Монгол орны өнөөгийн биологийн олон янз байдлын 50 хувийг хадгалан үлдэхийн тулд газар нутгийн 30-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай гэсэн эрдэмтдийн дүгнэлт, тооцоо судалгаанд үндэслэх хэрэгтэй хэнтий
2021-05-21
Экологийн тэнцвэртэй байдлыг хамгаалах зорилгоор Монгол Улсын нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах асуудал” гэсэн заалт нэмж оруулах хэнтий
2021-05-21
экологийн ач холбогдолтой газар нутгийг тусгай хамгаалалтад авахтай холбоотой харилцаа” гэсэн заалт нэмэх хэнтий
2021-05-21
5. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг нээлттэй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олж авсан этгээдтэй тухайн дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтыг захиалагч газар ашиглах гэрээ байгуулж ажлын 5 өдөрт багтаан газрын эрхийн бүртгэлд бүртгүүлнэ гэж хуульчилж байгаа нь тэнд дуудлагаар авсан этгээд олон үе дамжин суурьших үл хөдлөх хөрөнгийг барьж цаашдаа өөрийн өмчлөлд тухайн газрыг шилжүүлэн авах боломж нээгдэж байна гэж ойлгож болох уу? 77.2.2 хэнтий
2021-05-21
4. Кондоминиум олгох, ашиглахтай холбоотой харилцаа /кондоминиум/ гэж юу гэсэн үг вэ? Монгол хэлийг хуулиндаа ашиглана уу? 3.1.8 -р зүйл хэнтий
2021-05-21
Бэлчээрийг ашиглах хамгаалах нийтлэг журмыг газрын болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран боловсруулж Засгийн газар батална гэж зохицуулахдаа байгаль орчны асуудлыг бүхэлд нь орхигдуулж зэрлэг амьтдын идэш тэжээл хомсдох, халдварт өвчин тархах эрсдлийг тооцож зохицуулсан уу? 105.15 хэнтий
2021-05-21
“18.3.2.нийтээр ашиглах бэлчээрийн газарт өвөлжөө, хаваржааны барилга байгууламж барих, ашиглах” гэсэн заалтыг хасах хэнтий
2021-05-21
хуулийн төслийн хөдөө орон нутгийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд үзүүлэх нөлөөллийг үнэлэх, орон нутагт өргөнөөр танилцуулан, санал шүүмжлэл авах хэлэлцүүлгийг зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байна. Мөн хуулийн төслийн хэрэгцээ шаардлагын тандан судалгаа, 2002 оны Газрын тухай хуулийн хэрэгжилт, үр дагаврын үнэлгээ, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо зэрэг Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу заавал хийгдэх судалгааны үр дүнг олон нийтэд нээлттэй болгох нь зүйтэй байна. хэнтий
2021-05-21
- Өвөлжөө, хаваржааны газар ашиглах узуфруктын гэрээний хугацаа нь 33 жил байх, зөвхөн нэг удаа 33 жилээр л сунгах, өвөлжөө, хаваржааны газартай давхцуулан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож болохоор байгаа нь малчдын уламжлалт газрын эрх, өмчлөх эрх, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрх, амьдралын хэв маяг, амьжиргааны эх үүсвэрээ хамгаалуулах зэрэг үндсэн эрхүүдийг ноцтой зөрчихөөр байна. хэнтий
2021-05-21
хуулийн төслийг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн төлөвлөлтийн сонсгол, захиргааны акт гаргахад сонсох ажиллагаа зохион байгуулах зэрэг иргэдийн оролцооны зарчим, механизмыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх. хэнтий
2021-05-21
- Уул уурхайн зориулалтаар ашиглахыг хориглосноос бусад газарт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход орон нутаг, тэр дундаа сум, нутгийн иргэдийн оролцоо огт байхгүй байна. Тэр ч байтугай тусгай зөвшөөрөл олгосны дараа газар ашиглуулах зөвшөөрлийг аймгийн газрын асуудал эрхэлсэн нэгж олгохоор байна. Тэрчлэн газар төлөвлөлтөд иргэд зөвхөн цахимаар, тэгэхдээ зөвхөн аймаг, сумын төлөвлөлтөд л оролцох боломжтой байна. Энэ нь төрийн захиргааны байгууллагын шийдвэрт эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх талуудын оролцоог хангах Захиргааны ерөнхий хуульд заасан зарчим, шаардлагыг зөрчсөн байна. хэнтий