Хэлэлцүүлэгийн сэдэв
Нийт 221 хэлэлцүүлэг байна
2021-06-27
Бэлчээрийн маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ. Энэ талаар ямар заалт байна
2021-06-23
нэгэн иргэн эзэмшил газраа зараад мөнгө болгож авч байхад харин тэр газрыг худалдаж авсан иргэн өмчилж авч байх юм энийг яаж зохицуулмаар юм бэ. Уг нь бол иргэн нэг удаа газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй гэтэл дээрх тохиолдолын иргэн тэгэж чадахгүй байна шүү дээ. энийг л болих хэрэгтэй байх юм. Эзэмшлээр авсан газраа эзэмшлээр нь л ашиглах хуулийн заалт хэрэгтэй байна.
2021-06-08
Газрын төлбөрийн тухай хуулийн 6.1-д "энэ хуулийн 3.1.1 -д заасан газрын төлбөр төлөгчид газрын төлбөрийг аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны газрын төлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, сумын газрын даамал ногдуулна" гэжээ. Гэвч энэ хуульд 3.1.1 гэсэн заалт байхгүй байна.
2021-06-07
Газрар эзэмших эрхийг илүү баталгаажуулах буюу Иргэний хууль дахь сервитут, узурфуктын гэрээг оруулах.
2021-06-07
Газрын тухай хуулийг иргэд олон нийтээр нээлттэй хэлэцүүлэх шаардлагатай байна.ТҮ сувгуудаар цацах шаардлагатай байна.Иргэд ийм хууль батлагдана гэдгийг мэдэхгүй байна.
2021-05-26
Газрыг ДАШБАЛБАР АГСАН ХУВЬЧЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ ГАЗРЫН ТУХАЙ СУРГАМЖИТ НОМ БИЧСЭН. ГАДААДЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХИЙГ ХУУЛИАР ХОРИГЛОЖ НИЙСЛЭЛД ХЭДЭЭС ДЭЭШ ХҮН АМЬДРАХЫГ ХОРИГЛОЖ ТӨВЛӨРЛИЙГ ТҮР СААРУУЛАХ ХУУЛЬ БАТЛААЧ
2021-05-24
Алсын хараа 2050-тай хэр уялдсан нь харагдахгүй байна. УБ иргэн Баасанхүү
2021-05-24
санал байна
2021-05-21
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ 3.1.8 дахь заалт нэмэх “экологийн ач холбогдолтой газар нутгийг тусгай хамгаалалтад авахтай холбоотой харилцаа” гэсэн заалт нэмэх хэнтий
2021-05-21
хуулийн төслийн хөдөө орон нутгийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд үзүүлэх нөлөөллийг үнэлэх, орон нутагт өргөнөөр танилцуулан, санал шүүмжлэл авах хэлэлцүүлгийг зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байна. Мөн хуулийн төслийн хэрэгцээ шаардлагын тандан судалгаа, 2002 оны Газрын тухай хуулийн хэрэгжилт, үр дагаврын үнэлгээ, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо зэрэг Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу заавал хийгдэх судалгааны үр дүнг олон нийтэд нээлттэй болгох нь зүйтэй байна. хэнтий
2021-05-21
- Өвөлжөө, хаваржааны газар ашиглах узуфруктын гэрээний хугацаа нь 33 жил байх, зөвхөн нэг удаа 33 жилээр л сунгах, өвөлжөө, хаваржааны газартай давхцуулан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож болохоор байгаа нь малчдын уламжлалт газрын эрх, өмчлөх эрх, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрх, амьдралын хэв маяг, амьжиргааны эх үүсвэрээ хамгаалуулах зэрэг үндсэн эрхүүдийг ноцтой зөрчихөөр байна хэнтий
2021-05-21
хуулийн төслийг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн төлөвлөлтийн сонсгол, захиргааны акт гаргахад сонсох ажиллагаа зохион байгуулах зэрэг иргэдийн оролцооны зарчим, механизмыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх хэнтий
2021-05-21
- Уул уурхайн зориулалтаар ашиглахыг хориглосноос бусад газарт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход орон нутаг, тэр дундаа сум, нутгийн иргэдийн оролцоо огт байхгүй байна. Тэр ч байтугай тусгай зөвшөөрөл олгосны дараа газар ашиглуулах зөвшөөрлийг аймгийн газрын асуудал эрхэлсэн нэгж олгохоор байна. Тэрчлэн газар төлөвлөлтөд иргэд зөвхөн цахимаар, тэгэхдээ зөвхөн аймаг, сумын төлөвлөлтөд л оролцох боломжтой байна. Энэ нь төрийн захиргааны байгууллагын шийдвэрт эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх талуудын оролцоог хангах Захиргааны ерөнхий хуульд заасан зарчим, шаардлагыг зөрчсөн байна хэнтий
2021-05-21
экологийн үнэ цэнтэй газар нутагт уул уурхайн үйл ажиллагааг хориглох зохицуулалтыг тусгахын хамт хуулийн төслийг бүхэлд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуульд нийцүүлэх шаардлагатай байна. Тэрчлэн газрын тосны хайгуулын талбайг улсын тусгай хэрэгцээнд авах зохицуулалтыг хасах нь зүйтэй. хэнтий
2021-05-21
- Стратегийн орд газар, бүтээгдэхүүн хуваах гэрээт талбай, үндэсний хэмжээний бүтээн байгуулалт, цөмийн байгууламжийн зориулалтаар газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авах, энэ тохиолдолд үл маргах журмаар газар чөлөөлөх зохицуулалтыг тусгажээ. Ийнхүү уул уурхайн зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авахдаа байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх зэрэг хүрээлэн буй орчин, хүний эрхэд үзүүлэх сөрөг нөлөө, эрсдэлийг урьдчилан тогтоож, төсөл хэрэгжих орон нутгийн захиргаа, эрх ашиг сонирхол нь хөндөгдөх иргэдийн оролцоотойгоор шийдвэр гаргах асуудлыг орхигдуулсан байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхийг зөрчсөн байна. Тэрчлэн бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайг хайгуул, ашиглалт ялгамжгүйгээр бүхэлд нь улсын тусгай хэрэгцээнд авах нь оновчгүй юм. Газрын тосны хайгуул нь хэд хэдэн аймаг, сумыг хамарсан том талбайд явагддаг учир орон нутагт бэлчээрийн хомсдол үүсгэж, малчдын эрх ашгийг зөрчихөөр байна хэнтий
2021-05-21
- Улсын тусгай хамгаалалттай газар нутагт уламжлалт мал аж ахуйн үйл ажиллагаанаас өөр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглож байсныг өөрчилж, дархан цаазтай ангиллаас бусад газарт аж ахуйн үйл ажиллагааг зөвшөөрөх, үүний дотор хайгуулын лиценз олгохоор заасан нь орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагын шургуу эсэргүүцэлтэй тулгарна гэдгийг анхааруулая хэнтий
2021-05-21
- Ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг хориглох газар нутгийг урьдчилан тогтоож хамгаалахаар байгаа нь сайшаалтай ч ойн сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эхээс бусад экологийн хувьд үнэ цэнэтэй газар нутгийг шинжлэх ухааны ундэслэлтэйгээр тогтоон хамгаалах асуудлыг орхигдуулжээ. Жишээ нь, ЗГ-ын хөрөнгөөр Монгол Улсын газар нутаг дахь экологийн үнэ цэнэтэй газрыг судлан биологийн олон янз байдлын тархац, байршлыг тогтоосон. Энэ судалгаа нь газрын төлөвлөлт, ашиглалт, хамгаалалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулахад онцгой ач холбогдолтой тул уг судалгааны үр дүнг хэрэглэх ажил Газрын тухай ерөнхий хуульд тусгалаа олох ёстой. хэнтий
2021-05-21
- Улсын газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь аймаг нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд, аймаг нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь сум, дүүргийн төлөвлөгөөнд үндэслэх одоогийн зарчмыг халж, ерөнхийгөөс нарийвчлах зарчмаар буюу улсын төлөвлөгөө нь аймаг, нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын үндэс болохоор заажээ. Ингэхдээ УИХ-аас тогтоосон ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг хориглосноос бусад газрыг уул уурхайн зориулалтаар ашиглуулах шийдвэрийг зөвхөн дээрээс буюу нутгийн захиргаа, өөрөө удирдах байгууллага, оршин суугчдын оролцоогүйгээр гаргахаар байна. Улмаар аймаг, нийслэл, сум, дүүрэг нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөрөө уул уурхайн зориулалтаар ашиглуулах эсхүл үл ашиглуулах газрын байршил, хэмжээг тогтоох боломжгүй байна. хэнтий
2021-05-21
- Сумын ИТХ-ын газар нутгаа тусгай хэрэгцээнд авч хамгаалах бүрэн эрхийг хязгаарлаж, зөвхөн аймгийн ИТХ отор, хадлан, бүтээн байгуулалтын зориулалтаар газар нутгийг тусгай хэрэгцээнд авах, тэгэхдээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас дүгнэлт гаргуулахаар байгаа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар баталгаажсан аймаг, сумын ИТХ-ын бүрэн эрхийг хязгаарласан байна. хэнтий
2021-05-21
- Газрын нэгдмэл сангийн тусгай хэрэгцээний газрын ангиллаас орон нутгийн тусгай хамгаалалттай газрыг хассан нь орон нутгийн иргэд, байгууллага тодорхой газар нутгийг хамгаалан ашиглах санал санаачилгыг үгүйсгэх, газрыг эзэнгүйдүүлэх, улмаар нүүдлийн соёлоо хамгаалах, уламжлуулахад сөргөөр нөлөөлөхөөр байна. хэнтий
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9