Бүх мэдээ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2021 / 05 / 20
Барилга, хот байгуулалтын яам нь байгууллагын үйл ажиллагаанд тулгарч буй эрсдэлүүдийг тодорхойлох зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааг сайжруулах, нөөцийг зохистой хуваарилах, хангах зорилгоор яамны газар, хэлтэс, харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд тулгарч буй эрсдэлийг тодорхойлж, түүний нөлөөлөл, тохиолдох магадлал, хяналтын үр дүнтэй байдалд үнэлгээ хийх эрсдэлийн түвшинг тогтоох, түүнчлэн эрсдэлд суурилсан хяналтыг үйл ажиллагаандаа тусгаж, үр дүнд хүрэхэд чиглэгдэх болно.
Шинэ мэдээ
Их уншсан