ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

2022.06.03-ны өдөр болсон тус зөвлөгөөнөөр Монгол Улсын барилгын салбарын өнөөгийн байдал, БХБЯ-наас хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүдийг танилцуулахаас гадна аймгийн барилга, хот байгуулалт, орон сууц, нийтийн аж ахуй, материал үйлдвэрлэлийн чиглэлээр тулгарч буй асуудал, шийдэх арга замуудын талаар өргөн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөж байна.

Зөвлөгөөнд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газрын дарга А.Энхманлай, БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, Барилгын хөгжлийн төвийн Норм, нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг, ББЗХХ-н ахлах инженер Н.Долгорсүрэн болон аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Говь-Алтай аймгийн барилгачдын нэгдсэн холбоо болон нутгийн төрийн байгууллагын төлөөллүүд оролцож байна.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан