Бүх мэдээ
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2022 / 01 / 19
Барилга, хот байгуулалтын яамны удирдлагын зөвлөл цахимаар хуралдаж нийт 8 асуудлыг сонсож, хэлэлцлээ. Тодруулбал тус яамны 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв, Төрийн орон сууцны корпораци, Төрийн чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэж буй Төрийн бус байгууллагуудын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг ХШҮДАГ-аас танилцуулав.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2022 / 01 / 14
Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хурал цахимаар явагдаж, дөрвөн асуудал авч хэлэлцлээ. “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтэд 2021 оны жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлан, Хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд 2021 оны жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлан, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтэд 2021 оны жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тайланг БХБЯ-ны Хяналт Шинжилгээ, Үнэлгээ дотоод аудитын газрын дарга О.Лхагвацэдэн, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичиг, ерөнхий төлөвлөгөөг батлах тогтоолын төслийг Нийслэлийн засаг даргын барилга, хот байгуулалт хариуцсан орлогч Ж.Сүхбаатар нар сайдын зөвлөлийн хуралд танилцуулж, мэдээлэл өглөө.
Шинэ мэдээ
Их уншсан