Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар,  Геодезийн зөвлөх инженерүүдтэй хамтран 21 аймгийн газар, геодези зураг зүйн хяналтын улсын (ахлах) байцаагч нарт 2023 оны 03 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд сургалт зохион байгууллаа

Газрын удирдлагын систем, Барилгын талбайд гүйцэтгэх, геодезийн ажлын бүрдэл, нарийвчилсан шаардлага, угсралтын  түвшинд тэг тэнхлэг, өндөр дамжуулах сэдэвт онолын болон дадлагажуулах сургалтыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар,  Геодезийн зөвлөх инженерүүдтэй хамтран 21 аймгийн газар, геодези зураг зүйн хяналтын улсын (ахлах) байцаагч нарт 2023 оны 03 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд зохион байгуулсан. Тус сургалтын үр дүнд Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын (ахлах) байцаагч нар орон нутагт газрын харилцаа, геодези, зураг зүйн чиглэлээр Газар зохион байгуулалт, хот төлөвлөлт, Кадастр, Газрын төлбөр, татвар, Биржийн цахим системүүдээр дамжуулан хяналт, шалгалтыг гүйцэтгэх, системийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр мэдлэг, ур чадварыг эзэмшиж, зөрчлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломж бүрдсэн.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан