БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ БОЛОН ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН 2022 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛГААЖУУЛЛАА
2022.01.24-ний өдөр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар яам болон харьяа байгууллагуудын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж, албажууллаа. Барилга, хот байгуулалтын яамны 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, харьяа байгууллагуудын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай, “Барилгын хөгжлийн төв” ТӨААҮГ-ын дарга Ц.Амарсанаа, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК -ийн гүйцэтгэх захирал Л.Батжаргал, “Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн дарга Ж.Батсуурь нартай гарын үсэг зурж баталгаажууллаа.
Энэхүү арга хэмжээний төгсгөлд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Шинэ сэргэлтийн бодлогод салбарын чиглэлээр тусгагдсан арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хангах, салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэхэд харьяа байгууллагууд эрхэлсэн асуудал, чиг үүргийн хүрээнд идэвхи санаачлагатай, хариуцлагатай ажиллаж, 2022 онд дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн хэрэгжүүлж, ажиллахыг үүрэг болгож, амжилт хүсэв.