Сургалтын тухай мэдээ

Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран 2015 оны 2 дугаар сараас 4 жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төслийн 2-р үе шат (MUGCUP-2)” төслийн хүрээнд “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны тогтолцоо-Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй дахин хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийн өнөөгийн байдал” сэдвээр сургалт семинарыг 2016 оны 12 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Барилгын хөгжлийн төвд зохион байгууллаа. 23Тус сургалт семираныг 3 дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны тогтолцоо болон нийслэлд хэрэгжүүлж буй дахин хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн өнөөгийн байдал, тулгарч буй асуудлуудын талаар нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагуудын мэргэжилтнүүдэд мэдээлэл өгөх, гэр хорооллын газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааг цаашид хэрхэн хэрэгжүүлэх, холбогдох хууль, журмын зохицуулалтын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцох зорилгоор зохион байгуулсан. 4Сургалт семинарыг нээж Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцаа бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гүнболд, Нийслэлийн засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, “MUGCUP-2” төслийн ахлагч доктор Нагаяма Кацүхидэ нар үг хэлсэн. Сургалтанд БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцаа бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Э.Дондмаа, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Болормаа, Удирдлага, хамтын ажиллагааны хэлтсийн хуулийн мэргэжилтэн О.Дөлгөөнтуул, “MUGCUP-2” төслийн Газар дахин зохион байгуулах төсөл хариуцсан мэргэжилтэн М.Мацүй, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн дарга М.Нямбаяр, Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунтуяа, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнхбаатар нар илтгэл тавьж, сургалтанд оролцогчдын асуултанд хариулт өгч оролцсон. 5Мөн сургалт семинарын үеэр Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг цаашид хэрхэн зохион байгуулах талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцогчид хэлэлцүүлэгт идэвхитэй оролцож, санал бодлоо хуваалцлаа. 67Энэхүү сургалт семинарт Барилга, хот байгуулалтын яам, Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар зэрэг 21 байгууллагын 80 гаруй мэргэжилтнүүдийг хамруулсан. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой олон байгууллагын холбогдох мэргэжилтнүүдийн цаашдын үйл ажиллагаанд чухал хувь нэмэр болохуйц мэдээлэл, мэдлэгийг олгосон ач холбогдолтой сургалт болж өндөрлөлөө.     Мэдээ бичсэн: БХБЯ-ны ХБГХБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Э.Дондмаа, “MUGCUP-2” төслийн ажилтан Г.Баяртүвшин   2016-12-08


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан