ЗАРЛАЛ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр  тогтоолоор батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдгийг шалгаруулах журам”-ын 2.1.7-д заасан “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй бүтээн байгуулалт” төрөлд оны шилдгийг салбараас шалгаруулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлдэг билээ.

 

Иймд дараах шаардлагыг хангасан аж ахуйн нэгж байгууллага материалаа тус яамны Төрийн захиргааны удирдлагын газарт 2021.11.27-ний өдрийн дотор ирүүлнэ үү. Үүнд:

 

  • 2021 онд барилга байгууламжуудыг барьж ашиглалтад өгч, бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэхдээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 8, 9, 11 дүгээр зүйл, “Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчны шаардлага MNS6055:2009”, “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам техникийн шаардлага MNS5682:2006”, “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар MNS 6056:2009 зэрэг стандарт, норм ба дүрмийг үйл ажиллагаандаа дагаж мөрдсөн.  

 

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийг хэрэгжүүлсэн зэрэг болно. /Журмыг хавсаргав./

 

 

 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

2021.11.22

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан