“ОРОН СУУЦ БА САНХҮҮЖИЛТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Барилга, хот байгуулалтын яам, Монголын ипотекийн корпорациас зохион байгуулж буй “Орон сууц ба санхүүжилт” хэлэлцүүлэг эхэллээ. Хэлэлцүүлгийн зорилго орон сууцны бодлого, тогтолцоо, гарц шийдлийг шинэ шатанд гаргахад чиглэгдэж байна. Төр, хувийн хэвшил, үнэт цаасны хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагын 200 гаруй төлөөлөгч хамтдаа орон сууцны санхүүжилтийн хүртээмжтэй, шинэ гарц шийдлийг эрэлхийлж байна. Хэлэлцүүлэг “Төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого”, “Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо”, “зээлийн шийдэл, хүртээмж” сэдвийн хүрээнд өрнөсөн юм. Монгол улсын хүн амыг орон сууцжуулах, орон сууцны урт хугацаат санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхэд бодит хувь нэмэр авчрах зорилготой тус хэлэлцүүлэг “орон сууц ба санхүүжилтийн тогтолцоо” Шийдэл Хүртээмж” гэсэн хоёр бүлэгт хуваагдаж явагдлаа. Монгол улсын 907 мянган өрхийн 30 хувь нь орон сууцанд амьдарч байна. Барилгын салбар 2013 оноос хойш 120 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулж, 111 мянга гаруй иргэнд орон сууцны ипотекийн зээл олгоод байна.
Цаашдаа орон сууцны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, орон сууцны урьдчилгаа төлбөрийг 30 хувиас 20 хувь болгож бууруулах боломжийг бүрдүүлэх тал дээр оролцогч талууд санал солилцлоо. Хэлэлцүүлэгт оролцогч байгууллагууд дээрх асуудлуудлаар зөвшилцөлд хүрч ажиллах ажлын хэсэг байгуулахаар болсон юм.