АЙМАГ, СУМЫН БҮСЧИЛСЭН НОГООН ХӨГЖЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн Арнод Хекмантай уулзлаа. Уулзалтын үеэр Азийн хөгжлийн банкнаас аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөтөлбөрийг танилцуулж, хоёр тал төслийн талаар хэлэлцлээ. Азийн хөгжлийн банк аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөтөлбөрийг 10 жилийн хугацаатай гурван үе шаттайгаар Монгол улсын баруун гурван аймаг болох Увс, Ховд, Баян -Өлгий аймгуудыг сонгон хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Тодруулбал дээрх гурван аймагт хөрөнгө оруулалт хийж, бэлчээрийг сэргээж, хөгжлийн дэд бүтцүүдийг бий болгож, агро паркууд байгуулах цогц төсөл боловсруулсан байна. Энэхүү бүсчилсэн ногоон хөгжлийн цогц төлөвлөгөө нь бүс нутгийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулж задлах, ажлын байрыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар энэ чиглэлийн бодлого цаашдаа нэг аргачлалаар, нарийн зураг төслийн хүрээнд явагдах учиртайг сануулж, тус төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн гэсэн юм. Уулзалтанд БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд, БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат, БХБЯ-ны Нийтийн аж ахуй инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Алтайбаатар нар оролцлоо.


(1) Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

[127.0.0.1]

Ок

2021-11-20 06:37:15 0 0 Хариулах
Шинэ мэдээ
Их уншсан