БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

Барилга, хот байгуулалтын сайдын 14 хоног тутмын шуурхай хурал боллоо. Өнөөдрийн хурлаар өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлуудыг тайлагнаж хэлэлцлээ. Тодруулж хэлбэл Тайшир-Алтай төслийн барилга байгууламжийг хүлээн авч улсын комисс ажиллах бэлтгэл хангаж ажилласан, Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн бүтээн байгуулалт, Туул коллекторын бүтээн байгуулалт, Зөвлөх үйлчилгээ бүртгэх журам, Газрын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн танилцуулах, Солонго-1 хорооллын эх загвар зургийг батлуулсан зэрэг 11 төрлийн үүрэг даалгаврын биелэлтийн явцыг танилцуулсан юм. Түүнчлэн Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Сумын төвийн шинэчлэлийн ажил, Газрын багц хууль, Амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулах асуудал, Саарал усыг цэвэршүүлэх байгууламжийн бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх чиглэлийг холбогдох дарга нарт үүрэг болголоо.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан