БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Улаанбаатар хотод шинээр баригдах цэвэрлэх байгууламж нь Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт 17.6 га газарт барихаар төлөвлөгдсөн. Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажилд Монгол 450, БНХАУ-ын 60 гаруй инженер, техникийн ажилтан ажиллаж байна.
Төслийн цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хоногт 250,000м3 ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол Улсын MNS:4943-2015 стандартын түвшинд хүргэж цэвэршүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой. Шинээр баригдах төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг 2020-2023 онд хийж гүйцэтгэнэ. Байгууламжийн туршилт тохируулгын ажлыг 1.6 жил хийж гүйцэтгэхийн хамт тус цэвэрлэх байгууламж дээр ажиллах ажиллагсдын чадавхыг нэмэгдүүлэх, дадлагжуулах ажлыг 2024 онд хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. Төслийн хүрээнд нийт 35 барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ дэд бүтэц баригдах юм.