ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ ТӨСЛИЙН ХААЛТЫН СЕМИНАР ЦАХИМААР БОЛЖ БАЙНА
“Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлж дууслаа. Өнөөдөр төслийн хаалтын семинарыг Барилга, хот байгуулалтын яам, Японы ЖАЙКА байгууллага, Үндэсний хөгжлийн газраас хамтран цахимаар зохион байгуулж байна. Энэхүү төсөл нь “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” болон “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг бууруулах, хүн амын нутагшилт, суурьшлын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг бий болгох, тогтвортой хөгжлийг дэмжих замаар хот, суурин газарт тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой юм.
Цахим семинарыг Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА Төв байгууллагын Нийгмийн дэд бүтцийн менежмент , хот байгуулалт, бүсчилсэн хөгжлийн газрын орлогч дарга К. Санүи, цахимаар оролцож нээж үг хэллээ. Мөн БХБЯ-ны Газрын дарга Б.Гүнболд үг хэлж
"Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл" -ийн үр дүнгийн талаар хэлэлцэж байна.
Өнгөрсөн хугацаанд "Төслийн хамтарсан зохицуулах хороо” нь төсөл хэрэгжиж буй хугацаанд нийт 4 удаагийн хурлыг зохион байгуулан, төслийн “Эхлэлийн тайлан”, “Явцын тайлан”, “Дунд хугацааны тайлан”-г тус тус хэлэлцүүлж, санал, зөвлөмжийг өгч ажиллажээ