БАРИЛГЫН ДУЛААЛГЫН ТЕХНОЛОГИОР ЭРЧИМ ХҮЧИЙГ ХЭМНЭХ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

Бүгд найрамдах Чех улсын Засгийн газраас зарлагдсан "Барилгын дулаалгаар эрчим хүчийг хэмнэх нь" төсөл Монгол Улсад амжилттай хэрэгжлээ. Бүгд найрамдах Чех улсын элчин сайдын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санхүүжилттэй амжилттай хэрэгжсэн төслийн нээлтэд Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БНЧУ-н элчин сайдын 1-р орлогч Иосеф Костеха, ЭСЯ-ны мэргэжилтэн Ж.Цэрэндулам, ХНХЯ-ны МБСБХЗГ-н ахлах мэргэжилтэн н.Адилбиш, мэргэжилтэн Ж.Цэцэгжаргал, сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр нар оролцлоо. Төсөлд БНЧУ-н Боржвой Минарж захиралтай "Контехин" грүпп, Зураг дизайны "Цунами"грүпп, Монгол улсаас "ЗАГ" грүпп, Пирамида компани, Сити их сургууль, Чех Монголын бизнес мэдээллийн төв, Баян зүрх дотно зүрх ТББ, Эрдэнэ МСҮТ хамтран оролцжээ. Чехийн технологи, дулаалгын материал нь 20 жилийн баталгаатай аж.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан