Барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярыг зохион байгууллаа

_dsc0083 Монгол Улсад барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярыг Говьсүмбэр аймгийн Барилгачдын холбоо, Аймгийн ГХБХБГазар хамтран, салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудтай тэмдэглэн өнгөрүүллээ. Түүхт 90 жилийн ойн баярын хүрээнд Говьсүмбэр аймгийн “Барилгачдын төгөл”-ийг аймгийн Соёл Спорт Амралт Хүрээлэнд салбарын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран байгууллаа. Мөн баярын хуралаа хийж салбарын чиглэлийн компануудын шилдэг ажилчид албан хаагчдад түүхт 90 жилийн ойн тэмдэг болон Монголын барилгачдын холбооны хүндэт диплом, БХТөвийн хүндэт диплом гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. “Тэргүүний барилгачин” цол тэмдэгээр замын 3-р ангийн ажилтан З.Нарантуяа шагнагдлаа. Эх сурвалж: www.news.mn , www.govisumber.gov.mn _dsc0190 _dsc0022


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан