БХБ-ЫН САЙД МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ИНЖЕНЕРҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсад барилгын мэргэжлээр сургуулийг нь төгссөн анхны гэх тодотголтой 23 инженер байдаг. Сайд нарын Зөвлөлийн 1959 оны 103-р тогтоолоор МУИС-ийн физик математекийн ангийг өөрчилж, 23 оюутантайгаар барилгын инженерийн ангийг байгуулж байв.

 Анхны 23 гэдгээрээ салбартаа танигдсан эрхэмүүдээс өнөөдөр дөрөв нь энх тунх амьдарч байгаагаас Гончигийн Базар, Отгоны Жадамба, Лувсанцэрэнгийн Мангал нарыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Владимир Владимирович Игнатьев нь ОХУ-д энх тунх амьдарч байгаа аж.

Гончигийн Базар нь 1931 онд төрсөн бөгөөд 16 наснаасаа сурган хүмүүжүүлэх мэргэжлээр ажлын гараагаа эхэлж, Монголын ардын армийн офицер, Монгол Улсад төгссөн анхны барилгын инженер болж, сургуульдаа багшаар 40 гаруй жил хойч үеэ сурган хүмүүжүүлэх чиглэлд ажиллаж байсан Монгол Улсын Ардын багш цолтой эрхэм билээ.

Отгоны Жадамба нь 1935 онд төрсөн. 1956-1961 онд МУИС-ын математикийн ба барилгын инженерийн ангид суралцан төгссөн бөгөөд Иргэн, үйлдвэрийн барилгын анхны инженер юм. Мэргэжлээрээ 30 гаруй жил ажиллан, Хөдөө аж ахуйн барилгын зургийн интитудийн захирал, Дорнод аймгийн Ардын депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргааны барилга эрхэлсэн орлогч дарга зэрэг  төрийн захиргааны албан тушаал хашиж байсан юм.

Лувсанцэрэнгийн Мангал 1938 онд төрсөн бөгөөд 1961 онд барилгын инженер мэргэжлийг эзэмшиж, Улсын барилгын зургийн төв интитутэд инженерээр ажлын гараагаа эхэлж, товчооны дарга, Барилга-Архитектурын  комисст хэлтсийн дарга зэрэг 30 гаруй жил мэргэжлээрээ ажиллажээ.

Дашрамд дурьдахад 1960 онд барилгын салбарт хориод мянган барилгачин жилдээ 2-3 мянган барилга дээр ажиллаж байв. Анхны инженерүүд маань ийнхүү бүтээн байгуулалтын эхэн үетэй учирч эрдэм мэдлэг, ур чадвараа сорих их замаа эхэлсэн байдаг.

Анхны 23 инженер, барилгын үйлдвэрлэл, зураг төсөл материал хангамж, эрдэм шинжилгээ, оюутан сургах, удирдлага зэрэг салбарынхаа бүх шатанд ажиллаж дуудах нэртэй дуурсгах бүтээлтэй хорьдугаар зууныг үдсэн юм.

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар барилгын салбарын эдгээр ахмадуудад хойч үедээ үлгэр жишээ болж яваад нь талархалаа илэрхийлж, эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөж, Барилгын салбарын 95 жилийн ойн баярын мэнд хүргэж, дурьсгалын зүйл гардууллаа.

 Уулзалтад уригдсан ахмадууд Б.Мөнхбаатар сайдад талархалаа илэрхийлж, удирдан чиглүүлж буй хот байгуулалт, газар зохион байгуулалт, барилга, нийтийн аж ахуй,  орон сууцны салбарын үйл хэргийг амжилттай авч яваад нь сайшааж,  дэмжиж буйгаа илэрхийлж ажлын өндөр амжилт хүсэн ерөөсөн юм.


(1) Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Ц.Бор[0:0:0:0:0:0:0:1]

Анхны 23 инженер бол Монгол улсын барилгын салбарын техникийн бодлогын Алтан шан татагч нар. Тэдний маш хурдтай математик сэтгэлгээ, сэтгэн бодох чадвар, ажил хэрэгч зан чанар эхлэн суралцагч бид нарыг мөнхөд манлайлж ирсэн юм. Тэдний манлайлагч, математикч зан чанарын үр дүнд төдийгөөс өнөөдрийг хүртэлх бүх цаг хугацааны техникийн бодлогын хариу гарч, норм, дүрэм, стандарт, зураг төсөл, инженерийн тооцоонд биелэлээ олж, мөрдөгдөж ирсэн юм. Г.Базар багш/ Монгол улсын гавьяат багш, Монгол улсын Ардын багш/-аараа барилгын инженерийн анхан шатны хичээлүүд болох барилгын механик заалгаж, төрөл бүрийн фермийн тооцоо хийж, реферат бичиж, курсын ажил хийж шалгуулж, төгсөлтийн шалгалтын дипломын үзлэгээр орж, зөвлөгөө авч, барилгын инженер болсон, мөн сургууль төгссөнөөсөө хойш 15 жилийн дараа Эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа удирдагчаараа ажиллуулж, дээд эрэмбийн дифферинциал тэгшитгэл хамтдаа бодож, их цаасны ард гарсан Алтан үеээ билэгшээж байна. Барилгын салбарын Их Эрдэмтэд та нар минь урт наслаж удаан жаргаарай.

2021-09-08 01:51:23 0 0 Хариулах
Шинэ мэдээ
Их уншсан