БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нар өнөөдөр 07.30 цагаас ажил хэргийн уулзалт хийлээ. Тус уулзалт барилга, хот байгуулалтын салбар болоод Нийслэлийн асуудлыг уялдуулах, нэгдсэн ойлголтод хүрэх зорилготой юм. Тодруулж хэлбэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа барилга, хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын явц, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх юм.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Нийслэлд хэрэгжих болон хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд дэмжлэг үзүүлж оролцохоо илэрхийлсэн.

Түүнчлэн Нийслэлийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг хамтран шийдвэрлэх хүрээнд БХБЯ, Нийслэлээс Хууль, эрх зүй, норм, дүрэм, стандартыг шинэчлэх, Гэр хорооллын дахин төлөвлөлт, Инженерийн байгууламж, дэд бүтцийн төлөвлөлт, шийдэл, Орон сууцжуулах төсөлд хөрөнгийн эх үүсвэр /бонд/ босгох зэрэг дөрвөн асуудалд хамтарсан Ажлын хэсэг байгуулж, санал дүгнэлт танилцуулж, шуурхай ажиллахаар санал нэгдэв.

Улаанбаатар хотын 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 2021 ондоо багтааж УИХ-аар батлуулах, ажлыг эрчимжүүлэн ажиллахыг нийслэлийн холбогдох байгууллага, албан хаагчид үүрэг өгсний зэрэгцээ ажлын явцыг БХБЯ болон Нийслэлийн удирдлагад ойрын хугацаанд шуурхай танилцуулахаар боллоо. Уулзалтын эцэст БХБЯ болон Нийслэлээс тус бүс нутгийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, тулгарч байгаа асуудлыг бодлогын болон гүйцэтгэлийн төвшинд шийдвэрлэхэд нэгдсэн ойлголт, уялдаа холбоотой хамтран ажиллахыг талууд онцлов. Уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазараас гадна БХБ-ын Дэд сайд Э.Золбоо, БХБЯ- ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон БХБЯ-ны харъяа газрын удирдлагууд, нийслэлийн холбогдох газрын удирдлагууд оролцов.


(13) Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

хорлоо[127.0.0.1]

ажил

2024-06-03 00:57:19 0 0 Хариулах

хорлоо[127.0.0.1]

ажил

2024-06-03 00:57:19 0 0 Хариулах

хорлоо[127.0.0.1]

ажил

2024-06-03 00:57:18 0 0 Хариулах

хорлоо[127.0.0.1]

ажил

2024-06-03 00:57:08 0 0 Хариулах

хорлоо[127.0.0.1]

ажил

2024-06-03 00:57:08 0 0 Хариулах

хорлоо[127.0.0.1]

ажил

2024-06-03 00:57:07 0 0 Хариулах

хорлоо[127.0.0.1]

ажил

2024-06-03 00:57:07 0 0 Хариулах

хорлоо[127.0.0.1]

ажил

2024-06-03 00:57:01 0 0 Хариулах

хорлоо[127.0.0.1]

ажил

2024-06-03 00:57:00 0 0 Хариулах

хорлоо[127.0.0.1]

ажил

2024-06-03 00:56:59 0 0 Хариулах

хорлоо[127.0.0.1]

ажил

2024-06-03 00:56:57 0 0 Хариулах

[127.0.0.1]

ажил

2024-06-03 00:56:44 0 0 Хариулах

[127.0.0.1]

ажил

2024-06-03 00:56:44 0 0 Хариулах
Шинэ мэдээ
Их уншсан