Барилгын салбарын 147 төрийн албан хаагч эргүүлд гарч үүргээ гүйцэтгэж байна

УОК-ын өгсөн үүрэг чиглэлийн дагуу барилгын салбарын эрэгтэй 147 албан хаагчид өглөө 8 цагаас оройн 22 цагийн хооронд Нийслэлийн 6 дүүргийн холбогдох байршлуудад эргүүл, хамгаалалтын ажиллагаанд ажиллаж байна. Харин эмэгтэй албан хаагчид гэрийнхээ ойролцоо байршилд гарч буй эргүүлүүддээ халуун хоол, цай хүргэж өгч байгаа юм.

Иргэд Та бүхэнд хөл хорионы дэглэмээ сахиж, "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээндээ идэвхтэй хамрагдаж, гэртээ байж, цахимаар золгохыг уриалж байна. Энэ цаг үед Барилга, хот байгуулалтын яам болон салбар байгууллагууд нэг хүчээр ажиллаж байна. Барилга, Хот Байгуулалтын Яам, Барилгын хөгжлийн төв, Төрийн Орон Сууцны Корпораци, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар Барилга болон газрын салбарын #147 албан хаагчид өглөө 8 цагаас оройн 22 цагийн хооронд Нийслэлийн 6 дүүргийн холбогдох байршлуудад үүрэг гүйцэтгэж ажилласаар байна.

Иргэн та “Нэг хаалга - нэг шинжилгээ” -дээ идэвхитэй хамрагдаж сар шинийн дараа халдварын тархалтыг хумьж авахын төлөө хамтдаа хичээцгээе.

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан